- Даргаасаа НУУ
- Posts
- Даргаасаа нуу #4
Даргаасаа нуу #4
Presented by Worki.mn
Өдрийн мэнд! Даргаасаа нууж уншдаг цахим шуудангийн маань 3-р сарын дугаар өнөөдөр хүрч байна. Та биднээс и-мэйл хүлээн авахдаа хамгийн чухал нь Даргаасаа нууж уншаарай 😎
Өмнөх сарын дугаарыг уншиж амжаагүй бол ЭНД дараарай
CARE-ЛИЙ
Хаврыг ядрахгүй давах TIPS
Өвлийн нарны гэрэл бага өдрүүдийг даван туулахыг тулд хүний бие олон зохицуулалт, гормонуудыг ялгаруулдаг тул биеийн эрч хүчээ бууруулахгүйн тулд урин дулаан өдрүүдийг аль болох нарны гэрэлд өнгөрүүлээрэй.
Дулаараад гээд гэнэт фитнест явж эхлэх гэх мэт хүнд дасгал хөдөлгөөн хийж эхлэлгүй өглөөдөө 30 минут алхах зэргээр хөнгөн дасгал хөдөлгөөнөөс эхлэн аажмаар биеэ дасган ачаалуулаарай.
Өглөө заавал цайгаа уух, хүнсний нэмэлт хэрэглэх зэргээр идэж ууж буй зүйлсээсээ өөрт хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисыг нөхөж авахыг үргэлж хичээгээрэй.
Тогтмол цагт унтаж бас сэрж сураарай. Зөвхөн ажлын өдрүүд гэлтгүй амралтын өдрүүдэд ч энэ хамаатай шүү. Ингэхдээ гар утсан дээрээ Sleep mode тохируулах зэргээр өөртөө өдөр бүр сануулах зүйлийг хамт хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх нь....
ОНЦГОЙ ТҮҮХҮҮД #3
Анх ажилд ороод би англи хэлний мэдлэг муугаас болж үргэлж асуудал үүсдэг байлаа. Дунд сургуульд ч үзээгүй, ямар ч сургалтад суугаагүй болохоор Англи хэл надад маш хол санагдаж байсан.
Даргаасаа зарим үед тусламж хүсэн, тодруулж асуухад ихэд дургүйцэн хальт л заавар өгнө, ингээд том асуудалтай нүүр тулсан би шантарч эхлэв.
Нэг орой санаандгүй ном уншиж суугаа хүн хараад толь бичиг цээжилж үзэхээр шийдэв. Өдөрт 10 үг цээжилсээр жилийн дараа даргаасаа илүү заавраа орчуулж чаддаг болж дарга маань ч надад шинэ албан тушаал санал болгосон юм даа...
🔎ОНЦГОЙ түүх хайж байна
💌 ЭНД дарж өөрийн Ажилтай холбоотой сонирхолтой, хөгжилтэй, сургамжтай түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд сонирхолтой хэлбэрээр нийтлэх болно.
ОНЦ-ЛОХ
Бид Worki 2.0 шинэчлэгдсэн хувилбараа танилцуулж байна. Зөвхөн танд тохирох 👇🏻
🟣 Хамгийн өндөр цалинтай
🟣 Freelance
🟣 Цагийн ажил
🟣 Volunteer
1500+ компанийн ажлын байруудаас сонгон, АЖИЛД ОРОХОД “1 CLICK” ХАНГАЛТТАЙ боллоо. Дээрх цэсүүдээс гадна та үзэх киногоо сонгож буй мэт тохирох ажлаа өөрийн хайлт, сонирхол дээрээ үндэслэн танд санал болгох “Recommendation system”-г амжилттай нэвтрүүллээ.
🔗Бүртгүүлэх ХОЛБООС
Түүнчлэн бид одоогийн болон шинэ хэрэглэгч нартаа олон олон сюрприз бэлдсэн байгаа бөгөөд 3/25-с 4/2-ныг дуустал шинээр бүртгэл үүсгэсэн хэрэглэгч нартаа M bank-ны M basic card үнэгүй захиалах эрх бэлэглэж байгаа билээ. Найз нөхдөдөө дуулгахаа мартуузай 📢 😊
Гэхдээ бүртгэлтэй байсан ч it’s okay 😉
Та 4/2-г дуустал M bank-ны апп татаад доорх купон кодыг ашиглан M basic card үнэгүй захиалаад, хүргүүлээд аваарай. Аа бас, Stay tuned! 😉
ЗӨВ-ЛӨЕ
🗣️ Harvard Business Review-д нийтлэгдсэн Бүтээмжээ нэмэгдүүлэх сонирхолтой, үр дүнтэй 5 аргыг хүргэж байна.
1-р арга Автоматжуулж болох бүгдийг нь автоматжуулах
Өнөөдрөөс эхлэн автоматжуулж болох ажлуудаа бүгдийг нь автоматжуулахыг хичээгээрэй. Яг одоогоос ашиглаж болох дараах платформуудаас туршиж үзэхийг зөвлөж байна.
Ажлын урсгалаа автоматжуулах: Zapier.com, IFTTT.com
Сошиал хуудаснуудаа нэг дор хөтлөх, удирдах: Buffer and HootSuite
Уулзалт товлох: Calendly.com
Төлөвлөх: Notion, Trello
2-р арга Outsource ашиглах
Мэдээж бүх ажлыг автоматжуулах боломжгүй билээ. Тэгвэл заавал хүний оролцоо шаардагддаг, олон дахин давтагддаг, цаг хугацаа шаардагдах ажлуудаа өөр хүнд цалинг нь өгөөд хийлгээрэй. Нэгэн сонирхолтой жишээ авсныг хүргэж байна.
Таны хийж буй ажил тань 1 цагт 10$-р үнэлэгдэх үү эсвэл 10000$-р үнэлэгдэх үү?
10$ | 100$ | 1000$ | 10000$ |
---|---|---|---|
Cold call хийх | Одоогийн хэрэглэгчид тулгарч буй асуудлыг шийдвэрлэж өгөх | Sales Funnel - Борлуулалтын юүлүүрээ загварчлах | Unique Selling Proposition /USP/ - Бусдаас ялгарах борлуулалтын хосгүй шинж чанараа сайжруулах |
🙌 ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ ЭНД ДАРААРАЙ
КАЛЕНДАРАА БУДААРАЙ
САНАЛ БОЛ-ГОЁ
Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
Senior Training Officer / HR | Shangri-La Hotel
Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮
Харилцагчийн зөвлөх | Голомт банк
Цалин: Хамгийн багадаа 1,500,000₮
Ерөнхий менежер | Гэр Контент Групп
Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮
Дижитал маркетинг хариуцсан мэргэжилтэн | Миат ТӨХК
Цалин: Хамгийн багадаа 1,800,000₮
График дизайнер | ТиДиБи Секьюритис ҮЦК
Цалин: 2,000,000₮
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....
🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
🎧 Сонсох лист: “UNTIE” подкаст нь шинэ цагийн бизнесийн манлайлагчид, үүсгэн байгуулагчид, C түвшний удирдлагууд, салбарын экспертүүдийн амьдралын болон бизнесийн замнал, амжилтын түүх, алдаа болон туршлагынх нь талаар ЗАНГИАГҮЙ ярилцах подкаст юм. ЭНЭ долоо хоногийн дугаарт Bat Solution Partners-н Удирдах зөвлөлийн дарга В.Ганзориг оролцсон байгаа бөгөөд бид түүнийг МЕНТОР гэдгээр нь илүү сайн мэддэг билээ. Сонсоод олон хэрэгтэй мэдээллийг авч чадна гэдэгт итгэлтэй байна 😀
📚 Унших лист: Тархи угаах урлаг Бусад хүний санаа бодолд нөлөөлөх чадвар нь аливаа үйлийг амжилттай хийж гүйцэтгэхэд дөхөм болдог. Гэвч хүн болгон энэ чадварыг эзэмшиж чаддаггүй. Үнэмшилтэй, итгэлтэй байх чадвар нь ятгах, итгүүлэх ажиллагаа хэр зэрэг чадварлаг явагдаж байгаагаас шалтгаалдаг хэмээн номын зохиолч Дэйв Лахани өгүүлжээ. Уг номд бусдыг ятгах, үнэмшүүлэх хэд хэдэн аргачлалыг санал болгон тэдгээрийг хэрхэн ашиглахыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэ ном юун түрүүнд худалдаа наймаа, маркетинг, зар сурталчилгаа зэрэг салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд зориулагдсан авч найз нөхөд, хамтран ажиллагсад гээд хэн бүхэнтэй харьцахдаа илүү итгэл үнэмшилтэй харагдахыг хүсэгч хүн бүрт чухал хэрэгцээтэй, сонирхолтой байх нь дамжиггүй юм.
📺 Үзэх лист: “Gaming Can Make a Better World” Энэхүү Jane McGonigal-н TED Talk илтгэлд тоглоомыг ажлын байран дээр бусдад урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх, асуудал шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж болохыг тайлбарладаг.
ТАНЫ НЭГ CLICK Ч ҮНЭ ЦЭНТЭЙ
Танд цахим шуудангийн энэ дугаар таалагдсан уу? |
Бид хэрхэн сайжруулах вэ?
💌 Танд ямар нэг санал хүсэлт, шинэ санаа байвал шууд энэ и-мэйл рүү “reply” хийгээрэй!