Даргаасаа нуу #3

Presented by Worki.mn 

Өдрийн мэнд! Даргаасаа нууж уншдаг цахим шуудангийн маань шинэ оны хамгийн анхны дугаар өнөөдөр хүрч байна. Энэ жил биднээс та и-мэйл хүлээн авахдаа хамгийн чухал нь Даргаасаа нууж уншаарай 😎 

CARE-ЛИЙ  

Burnout буюу “Ажлаас халшрах хам шинж”-ийн талаар сүүлийн үед хаа сайгүй ярих болжээ. Тэгвэл burnout болоод өргөдлөө бичээд захирлын өрөөнд орохоосоо өмнө өөртөө илэрч болох шинж тэмдгүүдийг анзаарч, шаардлагатай бол арга хэмжээ эртхэн авахыг зөвлөж байна. Учир нь зөвхөн сэтгэл санаа гэлтгүй бие мах бодийн олон өвчний суурь болдог нүдэнд харагдаж, гарт баригддаггүй энэ эмгэгээс хэрхэн сэргийлэх арга замаа мэддэг байх нь ажил хийж буй хүн бүрт хамаатай асуудал билээ. 

  • Таны ажлын гүйцэтгэл сүүлийн үед илт буурч байвал, 

  • Таны ажил дээрээ бүтээмжтэй ажиллаж чадахгүй байгаад байгаагаа мэдээд байвал,  

  • Та зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэх итгэлгүй байвал,  

  • Та ажил дээр шинэ task-с зайлсхийгээд байгаа бол, 

  • Та үргэлж ядарч туйлдсан мэт санагдаад байвал, 

  • Та ажилдаа ирэх сонирхолгүй болсон бол, 

  • Ажил дээрээ хийж буй зүйлсээсээ утга учиртай мэт мэдрэмж мэдрэхээ больсон бол 

Танд дээрхээс хэдэн шинж тэмдэг илэрч байгааг нэг анзаараад үзээрэй. Эдгээр нь ажлаас халшрах хам шинж илэрсэн байж магадгүйг илтгэдэг 7 REDFLAG 🔴 байх нь....  

ОНЦГОЙ ТҮҮХҮҮД #2

Анх би АНУ-д сургуулиа төгсөөд 2015 оны 12 сарын 21-нд Голомт банкны урилгаар Кастодиан банкны газар Харилцагчийн Үйлчилгээний Менежерээр ажилд ороход тухайн үеийн Бизнес хөгжил хариуцсан хэлтсийн захирал маань надтай насаар ойролцоо хэр нь мундаг туршлагатай залуу байсан юм. Намайг ажилд орсон цагаас бүх зүйл дээр менторлож зааварчилдаг байсан ба надад Япончуудын хэрэглэдэг SAPS гэх гүйцэтгэл хянах үр дүнтэй системийн талаар хэлж өгөөд 30 минут тутам хийсэн ажлаа Excel дээр бичиж тэмдэглээд, долоо хоногийн эцэст чухал биш хэрнээ цаг их зарцуулж байгаа ажлууддаа дүгнэлт хийснээр гүйцэтгэлээ сайжруулж болохыг хэлж өгч байсан юм. Гэвч удалгүй ажлаасаа гарснаар бид 2 удаан хамт ажиллаагүй юм. Тэр цагаас хойш би 2.5 жил ажилласан хугацаандаа тасралтгүй өдөр бүр SAPS-aa хөтөлсөн ба декритээ 1.2 жил авсны дараагаар 2019 онд Бизнес хөгжил, систем хариуцсан ахлах менежер болон дэвшиж орж ирэхдээ шинэ багийнхныгаа цагаа үр дүнтэй зарцуулаасай гэсэндээ уг аргаа хуваалцахаар шийдэв ээ. Өмнө SAPS гэдэг үгний товчлол болон уг Япон аргын талаар Google-дэхээр ер гарч ирдэггүй байсан болохоор тэр өдөр нэгжийн хурал дээрээ өөр рүү нь текстлээд хүмүүстэйгээ хуваалцмаар байгаагаа хэлээд асуусан юм. Гэтэл өөдөөс SAPS гэдэг нь "Shifu Always Playing Stuff" гэдэг үгний товчлол гэдэг юм даа. SAPS гэдэг ямар ч Япон арга байдаггүй ба тухайн үед намайг цагаа сайн удирдаж сургахын тулд санаанаасаа зохиосон байж таарав. Тэгээд ч зогсохгүй намайг "Now you can make up a name and laugh about it 5 years later. Just make it sound smart and say it's Japanese or something 4 letters" гэсэн юм даа. Уг funny захирал бол анхны Apprentice Mongolia-д оролцсон "барын бамбар" М.Хатанбүүвэй юм. Одоо бол бид сайхан найзууд ч олон жилийн турш тархидуулснаа бодохоор л ёстой чамайг даа гэдэг юм даа. Гэхдээ тэр тархидалт нь надад үр, ашгаа өгснийг нь бодохоор бас талархууштай. Өө, бас SAPS бол ерөнхийдөө Eisenhower-н цагийн менежментийн матриксийг л Excel рүү буулгасан хэрэг. Одоо бол би өөрөө шинэхэн ажилтнуудаа энэ мэтчилэн зөв тархидахыг уриалмаар санагддаг шүү. 

Уншигчаас ирсэн захидал

🎧 Аудио хувилбарыг сонсох бол ЭНД дарж сонсоорой. Цаашид онцгой түүхүүдээ бид долоо хоног бүр аудио хэлбэрээр өөсрдийн Instagram дээрээ оруулж байна шүү 😊 Follow хийхээ мартуузай!

🔎ОНЦГОЙ түүх хайж байна 

💌 ЭНД дарж өөрийн Ажилтай холбоотой сонирхолтой, хөгжилтэй, сургамжтай түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд сонирхолтой хэлбэрээр нийтлэх болно. 

ОНЦ-ЛОХ

Таны Worki дээрх CV-ний түвшин ямар байгаа вэ? Арай одоог хүртэл Beginner, Rising star байгаа юм биш биз 🙁 .....  

Та өөрийн Worki дээрх CV-нд хэр их мэдээлэл оруулсан байгаагаас шалтгаалаад профайл хэсэгт тань таны одоогийн түвшин харагдаж байгаа. CV expert эсхүл ALL STAR болчихвол ажил таныг өөрөө ч олох болох боломжтой гээд боддоо. Учир нь ажил олгогчийн хүсэж буй мэдээллүүд бараг бүрэн дүүрэн бөглөгдсөн болохыг энэ түвшингээр илэрхийлээд байгаа юм шүү дээ. 

Гэхдээ өмнө нь CV expert болоогүй байсан ч it’s okay 😉

Учир нь бид 2/29-г дуустал Worki дээр CV expert campaign эхлүүлсэн байгаа бөгөөд та 2/16-2/29-ний хооронд CV-ний мэдээллээ шинэчлэн CV expert эсхүл All star болчихвол Shoppy.mn 500.000₮ эрхийн бичиг хожих урамшуулалд оролцох эрх бэлэглэх юм. Сайн CV-тэй ч болоод, гоё ажилд ч ороод, Shoppy-гийн эрхийн бичигтэй ч болоод 1 сумаар 🎯 3 туулай 🐰 буудаж болох нь ээ. 

🔗CV-ээ шинэчлэх ХОЛБООС 

ЗӨВ-ЛӨЕ

Ажил дээрээ happy hour, team-bond үүсгэх цагаараа хамт олон, багаараа хамтдаа хийж болох “Challenge bowl” гэж юу вэ?

  • Аяган дотор байгаа дугаартай асуултууд болон даалгавраас өөрсдөө сонгоно. Цэнхэр өнгөөр юм бодогдуулдаг асуултууд, улбар шар өнгөөр нууцлаг даалгаврууд, ягаан өнгөөр хөгжилтэй асуултуудыг ялгасан байх бөгөөд оролцож буй хүмүүс нэг нэгээрээ ээлжлэн дугаараа нээж, даалгавраа сонгох болно.  

  • Заавал нэг дор ч биш баг дундаа team-bond бий болгох зорилгоор өглөө ирээд нэг нэгийг нээнэ гэдэг зарчмаар ч тоглож болох нь ээ. 

🗣️  Энэхүү “challenge bowl” free template Miro дээр байгаа бөгөөд нэвтэрч ороод, үнэгүй ашиглаж болно шүү 😉  

🙌 ҮНЭГҮЙ TEMPLATE ТАТАХ БОЛ ЭНД ДАРААРАЙ

КАЛЕНДАРАА БУДААРАЙ 

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Харилцааны менежер | М Банк

Цалин: 2,100,000₮ - 2,500,000₮

Worki дээрх үнэлгээ: 4.1 ⭐

Сошиал Пи-Ар менежер | Газар шим үйлдвэр

Цалин: 1,800,000₮ - 2,100,000₮

Worki дээрх үнэлгээ: Одоогоор үнэлгээ байхгүй

Бичиг хэргийн ажилтан | TenGer TV

Цалин: Хамгийн багадаа 1,000,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.4 ⭐

БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН | Миний Дэлгүүр

Цалин: Хамгийн багадаа 1,800,000₮

Worki дээрх үнэлгээ: 3 ⭐

Хүний нөөцийн менежер | Цайдамтрейд

Цалин: Хамгийн багадаа 1,000,000₮

Worki дээрх үнэлгээ: Одоогоор үнэлгээ байхгүй

✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай. 

Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.  

🎧 Сонсох лист: “UNTIE” Энэхүү подкаст нь шинэ цагийн бизнесийн манлайлагчид, үүсгэн байгуулагчид, C түвшний удирдлагууд, салбарын экспертүүдийн амьдралын болон бизнесийн замнал, амжилтын түүх, алдаа болон туршлагынх нь талаар ЗАНГИАГҮЙ ярилцах подкаст юм. Хамгийн эхний ЭНЭ дугаарт жүжигчин, продюсер Баярцэцэг оролцсон байгаа бөгөөд цаашид 2 долоо хоног бүр шинэ дугаар цацагдах юм байна лээ 😊 Stay tuned! 

📚 Унших лист: "Essentialism: The Disciplined Pursuit of Less" Greg McKeown-ий бичсэн энэхүү номд чухал зүйлдээ анхаарал хандуулж, чухал бус ажлууд болон амлалтдаа хүрэх гэж хичээлгүйгээр чухал зүйлдээ анхаарал хандуулснаар илүү бүтээмж, үр дүнд хүрдэг тухай гардаг. 

📺 Үзэх лист: “The happy secret to better work” Энэхүү Shawn Achor-н TED Talk илтгэлд тэрээр ажлын байрны талаарх уламжлалт ойлголтыг эсэргүүцэж, утга учиртай ажлаа хийхэд таатай орчныг бүрдүүлэх практик туршлага, сонирхолтой түүхийн тухай ярьдаг. 

ТАНЫ НЭГ CLICK Ч ҮНЭ ЦЭНТЭЙ 

Танд цахим шуудангийн энэ дугаар таалагдсан уу?

Login or Subscribe to participate in polls.

Бид хэрхэн сайжруулах вэ? 

💌 Танд ямар нэг санал хүсэлт, шинэ санаа байвал шууд энэ и-мэйл рүү “reply” хийгээрэй!