- Даргаасаа НУУ
- Posts
- TALENT SUMMIT 2025-д урьж байна.
TALENT SUMMIT 2025-д урьж байна.

Powered by Worki.mn
CARE-ЛИЙ
🎨 Хобби бүрийг side hustle буюу орлогын эх үүсвэр болгох албагүй

Сүүлийн үед “зүгээр л сонирхлоороо хийх” гэдэг нь хангалтгүй зүйл мэт хандлага түгээд байна. Жаахан зурж сурах уу? Зургаа хэвлээд зар. Хоол хийх дуртай юу? Instagram хуудас эхлүүл. Ном унших уу? Bookstagram хийгээд үз. Сошиал медиагийн хэт их хэрэглээ капитализмтай нийлж, гэнэт л бүх жижиг баяр баясгаланг бизнесийн боломж мэтээр харах шахалтад бид орох нь элбэг болж. Харин зарим зүйлсийг зүгээр л хувийн орон зайд нь үлдээж болохгүй гэж үү?
Хобби болгон “борлогдох” шаардлагагүй.
Авьяас бүр “танигдах” албагүй.
Зарим зүйлс зүгээр л таатай мэдрэмж өгдөг учраас орших эрхтэй.
Баяр баясгалан нь өөрөө хангалттай. Тайван мэдрэмж өөрөө утгатай. Та ч бас ямар нэг зүйл “үйлдвэрлээгүй” үедээ ч тэр өөрөө хангалттай. Тиймээс өөртөө:
🧶 Дэлгүүр нээхгүйгээр хүссэн зүйлээ нэхэж оёх,
🖊 Зорилгогүйгээр бичих,
📚 Контент болгохгүйгээр сонирхлоо дагах зөвшөөрлийг олгоорой.
ЗӨВ-ЛӨЕ
🌟 Өөрийгөө магталгүйгээр ажлаа бусдад харуулах нь

Та ажлаа чин сэтгэлээсээ хийдэг ч тэр бүр хүмүүс анзаараад байдаггүй юу? Бусдын "өөрийгөө илүү сурталчилж, таниул" гэх үгийг сонсоход дотор чинь эвгүйцэл төрдөг үү? Та бусдын анхаарлын төвд байхыг хүсдэггүй ч хийсэн ажлаа үнэлүүлмээр санагддаг бол энэ хоёр зүйлийг зэрэг авч явах арга бий шүү. Ажил дээр “анзаарагдана” гэдэг нь заавал чанга ярихын нэр биш юм. Зүгээр л оролцож буйгаа, үнэ цэн бүтээж буйгаа бодлоготойгоор мэдрүүлэх хэрэгтэй.
🌱 Заримдаа бид зөвхөн үр дүн гарсан хойно л ярих ёстой юм шиг боддог.
Гэтэл явц дундаа ч олон зүйлийг харуулж болно. “X төсөл одоогоор ийм түвшинд явж байгаа, Y сайжирсан, Z дээр ажиллаж байна...” Ингэснээр хүмүүс та ямар шат дамжлага дамжин ахиж байгааг харж эхэлдэг.
🌱 Ажлаа ярихдаа “би” гэж эхлэх нь заримдаа өөр дээрээ хэт төвлөрч буй юм шиг санагдаж мэднэ.
Харин ийм байдлаар илэрхийлбэл зөөлөн, тусархуу сонсогддог: “Багийн ажлыг хөнгөвчлөхийн тулд ийм материал бэлдсэн юм...” Хамт олондоо зориулсан санаачилга гэдэг өөрөө хүчтэй дохио байдаг.
🌱 Менежертэйгээ уулзах бүрд зөвхөн асуудал ярих бус,
сүүлийн үед ямар зүйл дээр ажиллаж байгаа, юу амжилттай болсон, юунд тусламж хэрэгтэй байгаагаа товчхон хуваалцахад л хангалттай.
🌱 Хурал дээр өөрийн санал хэлэхэд итгэл дутдаг бол,
заримдаа зүгээр л асуулт асуух нь өөрөө оролцооны нэг хэлбэр болдог. Бодлоготой, тодруулсан асуулт таныг ажлаа мэддэг, анхааралтай хүн гэдгийг чимээгүйхэн илтгэнэ.
🌱 Дотоод платформууд дээр ажлынхаа явцын талаар сурсан зүйлээ хуваалцах ч бас нэг арга.
“Өнөөдөр нэг сонирхолтой зүйл тохиолдлоо, дараа нь ингэж шийдсэн. Та бүхэн ийм нөхцөл байдалд орж байсан уу?” Ийнхүү хуваалцах нь зөвхөн таныг харуулах бус, бусадтай таныг холбодог.
Товчхондоо, өөрийгөө "сурталчлах" гэдэг нь дуу чангарах бус, дуу хоолойгоо ойлгомжтой, зөөлөн, тогтвортой хүргэх явдал юм.
TOXIC ДАРГА
Токсик удирдлагатай тулгарсан түүх
Ковидын дараа анх удаа оффисын ажилд орлоо. Өмнө нь Freelancer байсан болохоор дарга, удирдлага гэж мэддэггүй байж.
Компани бүтцийн өөрчлөлт хийсэн нэртэй ч ажлын процесс нь замбараагүй, хуваарь нь ойлгомжгүй, ажлын дарамт ихтэй. Урьдчилсан бэлтгэлгүй байхад гэнэт тулгаж ажил өгнө, амралтын өдрүүдээр хүртэл ажиллахыг шаарддаг. Цалин өндөр биш ч гүрийе гэж бодсон. Гэвч чадварлаг хүмүүс ээлж дараалан ажлаа хаясаар, эцэст нь би ч гарахаар шийдсэн.
Гарахдаа ажлаа хүлээлцэх гэтэл хүлээж авсан ч үгүй, ээлжийн амралт, үлдэгдэл цалин юу ч өгсөнгүй. Би ч шууд л хаяад явсан. Гэтэл дараа нь надад залгаж “Компанийн нэр дээр байсан дугаарын төлбөрөө төл” гэж шаардсан. Би үлдэгдэл цалингаа суутгаад аваарай гэж хэлээд утсыг нь блок хийсэн.
Тэр хоолойг сонсох төдийд л хамаг бие салганаж, өнгөрсөн бүх дарамт сэргэж байсан даа...

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно.
КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ
Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
Ерөнхий инженер | Тэгри групп
Цалин: 3,500,000₮ - 4,000,000₮
Маркетингийн менежер | Тэгри групп
Цалин: 2,800,000₮ - 4,000,000₮
Нягтлан бодогч| Тэгри групп
Цалин: 2,300,000₮ - 2,800,000₮
Супервайзер (Борлуулалтын менежер) | Green Group
Цалин: 3,000,000₮ - 5,000,000₮
Маркетингийн менежер | Green Group
Цалин: 3,000,000₮ - 5,000,000₮
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
📺 Үзэх лист: Spotify-ийн үүсэл, өсөлтийн түүхийг өгүүлсэн The Playlist гэх Netflix цувралыг санал болгож байна. Энэ бол ээлжит “технологийн суут ухаантны амжилтын түүх” биш. Цувралын онцлог нь программист, гүйцэтгэх захирал, хуульч, дуучин, хөрөнгө оруулагч зэрэг анги бүрд өөр хүний өнцгөөс өгүүлдэгт оршино.
📚 Унших лист: АНУ-ын сенатор Берни Сандерсийн бичсэн системийн шалтгаант ядаргаа, шударга бус байдлын талаар тайван, баримттай, бодит байр суурь илэрхийлсэн бүтээл “It’s OK to Be Angry About Capitalism” номыг санал болгож байна.
🎧 Сонсох лист: Untie подкастын 29 дэх дугаарт XM Central Asia – Country Business Development Officer Г.Солонго оролцлоо. Түүнтэй ярилцсан зангиагүй ярилцлагаас мэдлэг, шинэ санаа авна гэдэгт итгэлтэй байна.