- Даргаасаа НУУ
- Posts
- Таны тархинд кофеноос илүү юу хэрэгтэй вэ?
Таны тархинд кофеноос илүү юу хэрэгтэй вэ?

Powered by Worki.mn
CARE-ЛИЙ

Таны тархинд кофеноос илүү хүчилтөрөгч хэрэгтэй
Үдээс хойш таны тархи удааширч, нозоороод эхэлдэг үү? Хэрэв тийм боол дараагийн кофегоо уух гэж завдахаасаа өмнө танд хүчилтөрөгч л хэрэгтэй байж магадгүйг санаарай. Бид удаан хугацаагаар суугаа ажиллах үедээ амьсгалаа гүнзгий авч чаддаггүй. Ингэснээр тархинд очих хүчилтөрөгч буурч, төвлөрөх чадвар багасаж, стресс нэмэгддэг. Та өдөрт нэгээс хоёр удаа дараах дасгалыг хийгээд үзээрэй:
Гадаа гарч алхах эсвэл цонхоороо цэвэр агаар оруулаарай
Дөрвөн секунд гүнзгий амьсгаа аваад, дөрвөн секунд амьсгалаа түгж. Дараа нь 6-8 секундээр санаа алдах мэт амьсгалаа зөөлөн гаргаарай. Үүнийг гурван удаа давтахад хоёр минутаас ч бага хугацаа орно.
Мөн өдрийн турш бага багаар тогтмол ус уух нь толгой манарах, анхаарал төвлөрөлт буурах үед эерэг нөлөөтэй байдаг.
✅ Туршаад үз:
Долоо хоног эхлэхэд өөрөөсөө асуугаарай: “Энэ 7 хоногт би юунд хамгийн их дурлаж байна вэ?”
Долоо хоногийн сүүлд эргээд хараарай: Үнэхээр тийм байсан уу? Юу өөрчлөгдсөн бэ?
ЗӨВ-ЛӨЕ

Удирдлага тодорхой бус үед нөхцөл байдлыг чиглүүлж сурах нь
Зарим тохиолдолд ажлын орчинд эрх мэдэл, удирдлагын тодорхойгүй байдал үүсэх нь бий. Танд хэд хэдэн хүн нэгэн зэрэг чиглэл өгч, шийдвэр гаргах хүн нь тодорхойгүй. Эсвэл та багуудын хооронд хавчигдаж, зөвшөөрлүүд хүлээж, хариуцлага нь байнга өөрчлөгдөж буй нөхцөлд орж мэднэ. Иймэрхүү үед бүх зүйл тодорхой болохыг хэт удаан хүлээх нь таны ажил, цагийг уях нигууртай. Түүний оронд өөрөө зураглалыг нь гаргахаар оролдоод үзээрэй:
Хэн шийдвэр гаргах вэ?
Хэн нөлөө үзүүлэх вэ?
Хэнд зүгээр л мэдээлэл өгөх хэрэгтэй вэ?
Зөвхөн албан бүтэц гэлгүйгээр албан бус харилцаа, нөлөөллийн зохион байгуулалтыг ойлгож сураарай. Хэнтэй байнга зөвлөлдөж, хэнийг тойроод өнгөрдөг вэ, анхны хуралд оролцоогүй байсан ч хамаагүй хэн үргэлж эцсийн шийдвэрийг хэлдэг вэ гэх мэт.
→ Хэлэлцдэггүй ч бодитоор үйлчилдэг эрх мэдлийн зураглалыг ойлгох нь танд төслөө илүү итгэлтэй удирдах, үр дүнг эртнээс чиглүүлэх, сүүлчийн мөчид үүсэх гацалтаас зайлсхийх боломж олгох юм.
Гоё түүх/Ярия Мария/
Дөнгөж их сургуулиа төгсөөд барилгын компанид туслах инженерээр орсон анхны саруудын минь нэг байлаа. Нэг өдөр экскаваторын операторын алдаанаас болж бохирын шугам хагарч, талбай бүхэлдээ бохирдсон. Туршлага багатай байсан болохоор би их сандарсан ч асуудлыг шийдэхийн тулд хамт олныхоо хамт өдөржин бохир дунд ажиллаж, үдээс хойшхоноос шөнө дунд хүртэл зүтгэсэн. Ерөнхий инженер, захирал гээд бүгд талбай дээр ирчихсэн болохоор “одоо ч алуулах байх даа” гэж бодож байсан ч тэд “ийм зүйл тохиолддог, гол нь хурдан шийдэж, хариуцлагаа үүрч сураарай” гэж урам өгсөн. Тэр орой бүгд хамт сууж пиво ууж, инээлдэн тарахад “хамт олон” гэж ямар сайхан зүйл вэ гэдгийг би анх удаа үнэхээр мэдэрсэн.

💌 ЭНД дарж ажлын байранд өөрт нь тохиолдож байсан урам зоирг өгөх гоё түүхээсээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно.
КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
Борлуулалтын менежер | Creative Forces
Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮
Олон нийтийн харилцааны мэргэжилтэн | Юнител
Цалин: Хамгийн багадаа 2,100,000
Гүйцэтгэх захирал/Төслийн газар/ | Гурван Бухат Групп
Цалин: 6,000,000₮ - 6,500,000₮
Токарьчин, Машинист | Трансвест Монголиа
Цалин: "3,000,000₮ - 3,500,000₮
Бренд менежер | Цэс Хайрхан ХХК
Цалин: 3,000,000₮ - 3,500,000₮
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
📺 Үзэх лист: “Yriy Mariy” бол ажлын байранд тохиолддог токсик мөчүүд болон урам зориг өгсөн эерэг түүхүүдийг хуваалцдаг Worki-ийн подкаст юм. Энэхүү подкастаар бид бодит түүхүүдийн хүрээнд ажил, хамт олон, соёл, хандлагын тухай нээлттэй ярилцаж бусдын туршлагаас суралцах, эргэцүүлэх, урам зориг авах орон зайг бүрдүүлж байна.
📚 Унших лист: Пол Шаррын “Хиймэл оюун ухааны эрин үеийн хүчний төлөөх дөрвөн тулаан” номыг бид санал болгож байна. Энэхүү ном нь хиймэл оюун ухаан дэлхийн хүчний тэнцвэрт хэрхэн нөлөөлж буйг геополитикийн өнцгөөс задлан шинжилдэг. Зохиогч Пол Шарр нь АНУ-ын батлан хамгаалах салбар, технологийн бодлогын зөвлөх байсан бөгөөд тэрээр дэлхий дахины AI хөгжлийн өрсөлдөөн өгөгдөл, тооцоолол, хүний нөөц, институциудын эрх мэдэл гэх дөрвөн стратегийн талбарт өрнөж буйг онцолжээ.
🎧 Сонсох лист: “Worklife with Adam Grant” подкастын зохиолч Бренэ Брауны зочноор уригдан оролцсон дугаарыг сонсохыг санал болгож байна. Тэд ярилцлагадаа хувь хүний гол үнэт зүйлсийг хэрхэн таних, зоригтой манлайлал гэж яг юу болох талаар хөнджээ. Мөн тэд “executive presence” гэх нэр томьёоны сул талыг шүүмжилж, хэцүү яриаг хэрхэн эхлүүлэх, хил хязгаар хэрхэн тогтоох тухай туршлагаа харьцуулан ярилцсан юм.