ANNUAL INTERNATIONAL CONFERENCE 2025 “HYBRID WOW: IN THE ERA OF AI”

Powered by Worki.mn

PMI төслийн удирдлагын хамгийн том арга хэмжээ 10 дахь жилдээ

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Best Western Premier Tuushin Hotel-н Соёмбо танхимд болох гэж байна.

Пи Эм Ай олон улсын байгууллагын Монгол дахь салбараас жил бүр зохион байгуулдаг төслийн удирдлагын хамгийн том арга хэмжээ болох төслийн уирдлагын олон улсын хурал  10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь жилээс жилд цар хүрээгээ өргөжүүлэн тэлж олон зуун төслийн удирдлагын мэргэжилтнүүд, залуучуудыг нэг дор цуглуулж хуран чуулдаг уламжлалт арга хэмжээ хэдийнээ болжээ.

“Хиймэл Оюуны Эрин үед Хосолмол арга барилаар ажиллах нь” сэдвийн хүрээнд болох энэ жилийн арга хэмжээний үеэр Хиймэл оюуны эрин дэх төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлага, Үнэ цэнд суурилсан төслийн удирдлагын нэгжийн байуулах, Мега төслүүдийг төслийн удирдлагын стандартын дагуу хэрэгжүүлж хотын сорилтуудыг шийдвэрлэх арга зам,  Хүн машин хосолсон хиймэл оюунд суурилсан шинэ ертөнцийн хүч зэрэг сонирхолтой сэдвийн дор үндсэн илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хэрвээ та олон улсын төслийн удирдлагын чиг хандлага, арга барил, туршлагын талаар сонирхож байвал энэ бол таны арга хэмжээ.

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төслийн удирдлагын хамгийн том арга хэмжээн дээр уулзацгаая.

Тасалбарыг shoppy.mn-ээс

Хурлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.pmimongolia.mn/conference/ сайтаас авна уу.

Утас: 7755 0880