• Даргаасаа НУУ
  • Posts
  • 🤳LinkedIn дээр өөрийгөө бусадтай харьцуулаад байна уу?

🤳LinkedIn дээр өөрийгөө бусадтай харьцуулаад байна уу?

Powered by Worki.mn

CARE-ЛИЙ

🤳LinkedIn дээр өөрийгөө бусадтай харьцуулаад байна уу? 

Инстаграм шиг биш ч, LinkedIn ч гэсэн бидэнд стресс нэмдэг. Хэн нэгэн "шинэ ажлаа эхэллээ", "илтгэл тавилаа", эсвэл "зүүдэндээ ч оромгүй боломж авч чадлаа" гэх мэт зүйл нийтэлдэг. Та баярлахыг хичээдэг ч, дотроо "Би яагаад ийм амжилт гаргахгүй байна вэ?" гэж өөрөөсөө асууж эхлэх нь бий.

Гэхдээ энэ мэдрэмж бол хэвийн зүйл. Бүгд л ингэж мэдэрдэг.

LinkedIn дээр хүмүүс амжилтаа харуулдаг ч, тэр амжилтад хүрэх замыг нь харуулдаггүй. Нойргүй өдрүүд, шантарсан мөч, татгалзсан мэйлүүдийнх нь талаар бараг хэн ч ярьдаггүй. Бид бусдын оргил мөчтэй өөрсдийн хичээж буй үетэй харьцуулж, өөрийгөө дутуу үнэлж эхэлдэг.

Харьцуулалт хэтрэхээс сэргийлэх 4 арга:

  1. Өөрийгөө өрсөлдөгч гэж бүү хар.
    Бусдын амжилтыг "би муу байна" гэдэг баталгаа гэж ойлгох хэрэггүй. Тэд ч бас өөр өөр зовлон, шаналалтай байсан. Бид бүгд өөр цаг хугацаанд, өөр нөхцөлд явж байгаа.

  2. Өөрийнхөө замыг эргээд нэг хараад үз.
    Зургаан сарын өмнөх чамаас чи илүү болсон уу? Жаахан ч байсан өссөн үү? Тэгвэл л хангалттай. Том биш ч, тасралтгүй алхаж л байвал та хөгжиж байна.

  3. Feed-ээ цэвэрлэ.
    Хэрвээ зарим пост дарамттай санагдаж байвал mute хий. Сэтгэл санаагаа хамгаалахад буруу зүйл байхгүй. Өөрийгөө бодитоор илэрхийлдэг хүмүүсийг дагаарай.

  4. Өөрийн амжилтаа бичиж тэмдэглэ.
    Заавал том амжилт байх албагүй. "Менежер маань намайг магтсан", "би нэг шинэ зүйл сурлаа" гэх мэт жижиг ялалтуудаа тэмдэглэж байгаарай. Энэ өөртөө итгэх итгэл өгөх болно.

ЗӨВ-ЛӨЕ

👩‍🏫Ментор хайхаас илүү, холбогдож сурах нь

Ментортой болох тухай ярихад ихэнх хүмүүс “Зүгээр л хэн нэгэнд хандаад, намайг чиглүүлээч гэж хэлэх ёстой юм шиг” ойлголттой байдаг. Гэхдээ бодит байдал дээр, ментортой болох гэдэг бол тийм ч албан ёсны зүйл биш, харин тодорхой зорилготой, мэргэжлийн яриаг зөв хүнтэй эхлүүлснээс ургадаг харилцаа юм.

✔ Тодорхой зорилготой ханд.

“Зүгээр л урам авах” гэдэг шалтгаан хүн татахад хэцүү. Харин “Би сүүлийн үед X сэдвээр ажиллаж байгаа. Таны туршлагаас хоёр зүйл тодруулахыг хүссэн юм” гэж хандвал, тухайн хүн яг юунд тусалж болохоо ойлгоно. Ментор хайх биш, мэргэжлийн яриа эхлүүл.

✔ Нэг удаагийн уулзалтаар бүх зүйлийг шийдэх гэж бүү оролд.

Итгэлцэл тогтоход тодорхой хугацаа хэрэгтэй. Нэгээс хоёр удаагийн энгийн яриа чинь mentorship болж хувирч болно.

✔ "Та миний ментор болооч" гэж хэлэх шаардлагагүй.

Тухайн хүн хэдийнээ танд менторын үүргийг гүйцэтгэж эхэлсэн байж магадгүй. Албан ёсны гэрээ хийх шаардлагагүй, гол нь тууштай харилцаа, ил тод хүндлэл.

✔ Хариу өгөхүйц, тус болохуйц сэтгэгдэл үлдээ.

Менторт зөвхөн “хүлээн авагч” байхаас илүүтэй “сонсдог, суралцдаг” хандлагатай байвал, тэд танд итгэж, үргэлжлүүлэн дэмжих хандлагатай болдог. "Өнгөрсөн удаагийн уулзалтын дараа таны зөвлөсөн X зүйлийг туршиж үзсэн, үр дүн нь ийм байсан. Дахиад баярлалаа!" гэх мэт энгийн сэтгэгдэл ч хүчтэй нөлөөтэй.

TOXIC ДАРГА

"Өөрөө хэзээ ч ажлын цагаараа ажилладаггүй байж ганц удаа чөлөө авахад илүү цагаас минь хассан байсан. Хүнд өвдөх, зайлшгүй чөлөө авах шаардлага гарч л таарна. Өөрт нь ч гэсэн өвдөх, эмнэлэгт үзүүлэх шаардлага гарна. Ажлын бус цагаар эмнэлэгт үзүүлэх боломжгүй шүү дээ! Манай ажлын охиныг жирэмсэн болоод эхний эмнэлгийн үзлэгт орох гээд чөлөө авсан цагийг хүртэл илүү цагаас нь хассан байсан. Тэгээд тэр охин ажлаасаа гарсан даа.

Бас өрөөнөөсөө орилоод байдаг. Намайг сонсож байгаа хүн байна уу? Кофе хийгээд ирээч гэж чат дээр бичсэн, харж байгаа хүн байна уу, зөндөө хэллээ гэх мэт 😓🫣😱 

Дарга хүн гэхээрээ ийм хүндлэлгүй, бүдүүлэг байж болохгүй биз дээ. "

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно. 

КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Бизнес хөгжлийн менежер | Инвескор ББСБ

Цалин: Хамгийн багадаа 1,800,000

Worki дээрх үнэлгээ: 4 ⭐

Дотоод аудитор | Инвескор ББСБ

Цалин: Хамгийн багадаа 1,800,000

Worki дээрх үнэлгээ: 4 ⭐

Marketing manager | Инвескор ББСБ

Цалин: Хамгийн багадаа 2,500,000

Worki дээрх үнэлгээ: 4 ⭐
Worki дээрх үнэлгээ: 3.5 ⭐

Худалдааны төлөөлөгч | GREEN GROUP

Цалин: 3,000,000

Worki дээрх үнэлгээ: 3.5 ⭐

✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.

Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ. 

📺 Үзэх лист: “Inside Bill’s Brain” гэх Netflix-ийн баримтат киног санал болгож байна. Bill Gates-ийн шийдвэр гаргах арга, уншдаг ном, төсөл удирдлагын соёл болон карьер өсөлтийн замналаас суралцах зүйл их бий.

📚 Унших лист: Шинэ ажилд орсон хүн хэрхэн хурдан дасан зохицох талаарх стратегитай, үйлдэлд төвлөрсөн ном болох Michael Watkins зохиолчийн “The First 90 Days” бүтээлийг санал болгож байна.

🎧 Сонсох лист: Untie подкастын 31 дэх дугаарт Premier Tailor-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Зориг оролцлоо. Түүнтэй ярилцсан зангиагүй ярилцлагаас мэдлэг, шинэ санаа авна гэдэгт итгэлтэй байна.