Хэлтэй бол Карьертай

Бид Wall Street English Mongolia-тай хамтран ₮2,000,000-ийн сургалтын эрхийн бичгийг бэлэглэхээр боллоо. Яаж вэ гэж үү, энэ их амархан. 

Таны Worki дахь Профайл хэсэгт одоогийн түвшин харагдаж байгаа. Арай одоо хүртэл Beginner байгаа юм биш биз 🤐. Тэгэхээр бид энэ удаа Beginner цолтой хэрэглэгчдэдээ Expert ба түүнээс дээш цолтой болсон тохиолдолд урамшуулалд оролцох эрх бэлэглэх юм. Сайн CV-тэй болж аваад, англи хэлний сургалтад ч үнэгүй хамрагдаад 1 сумаар 🎯 2 туулай 🐰. 

Та CV харах хэсэг рүү дарж орон Миний тухай, Боловсрол, Туршлага, Боловсрол, Сургалт, Мэргэжлийн зэрэг, Хэл, Ур чадвар, Ололт амжилт, Сонирхол, References зэрэг CV-д шаардлагатай талбаруудаас сонгон бөглөөрэй. Та ердөө 8 талбарыг нь бүрэн бөглөсөн байхад л Expert цолтой болох юм. Ер нь 8-аас илүүг бөглөсөн ч яах вэ дээ, ажлын гоё боломжууд тан дээр өөрөө ирэх ч юм билүү.. 🤷 

Нэгэнт үүсгэсэн CV-ээ шаардлагатай үедээ шинэчлээд PDF-р татаж аваад ашиглах, 1500+ гаруй компани руу ганцхан товч дараад л CV-ээ илгээх боломжтой. Гол нь CV бичихэд хамгийн багадаа 2-4 цаг зарцуулдаг. Харин Worki дээр 30 минут ч хүрэхгүй учраас тун аятайхан шүү.  

Хэрхэн шалгаруулах вэ?

Worki дээр CV-ээ шинэчлэн, EXPERT+ цолтой болсон хэрэглэгчдээс рандомоор шалгаруулах ба хэрвээ та шалгарсан бол бид холбогдох болно. Шалгарсан хүнээ бэлгээ авах гээд ирэх үед нь бид CV-ндээ үнэн, зөв мэдээлэл оруулсан эсэхийг нь шалгах байгаа шүү. So, be honest! 🙊 Өө нээрээ, хугацаа нь 1/31 хүртэл шүү. Ердөө 2 өдөр үлдсэн байна. Мартдаг шүү, болохгүй шүү 😋