• Даргаасаа НУУ
  • Posts
  • 2026 онд хамгийн эрэлттэй байх хатуу ба зөөлөн ур чадварууд

2026 онд хамгийн эрэлттэй байх хатуу ба зөөлөн ур чадварууд

Powered by Worki.mn

CARE-ЛИЙ

2026 оноо хэрхэн бодитой, үр дүнтэй төлөвлөх вэ?

Ирэх долоо хоногт шинэ он гарч, 2026 онтой золгох нь. Ихэнх хүмүүс шинэ оны зорилго, төлөвлөгөөгөө бичээд эхэлсэн нь лавтай. 2025 онд биелүүлж чадаагүй зорилгуудаасаа бид өөрсдийнхөө талаар ихийг сурч болно. Хэтэрхий том бодитой бус зорилго тавьсан, хийх төгс мөчийг хүлээсээр он дууссан эсвэл муу зуршлуудаа хаяж чадаагүйн улмаас шинэ зүйлс хийх энерги хүрээгүй гэх мэт юу ч байж болох юм. Харин үүндээ дүн шинжилгээ хийж, өмнөх жилийнхээ алдааг бүү давтаарай.

Шинэ ондоо илүү бодитой зорилгууд тавихын тулд:

  • Үйлдэл дээр төвлөрсөн байх

  • Хэн нэгнээс хамаарал багатай байх

  • Товч тодорхой байлгаж, жижиг шийдвэрүүд гаргах бүртээ эргэн санахад амар болгох

Харин уг зорилгууд биелэхийн тулд:

  • Шинэ дадал суулгах орчныг өөртөө бүрдүүлэх

  • Сард нэг удаа өөртөө дүгнэлт хийх

  • Бүх зүйлсийг амжуулах гэж бус чухал хоёроос гурван зүйлийг чанартай хийж сурах хэрэгтэй.

ЗӨВ-ЛӨЕ

2026 онд хамгийн эрэлттэй байх хатуу ба зөөлөн ур чадварууд

“Resume Templates” сайтаас нийтэлсэн тайланд дурдсанаар, 2026 онд ажилд авах үйл явцад хатуу болон зөөлөн ур чадварууд аль аль нь эрэлттэй байх боловч зарим ур чадварууд бусдаасаа илүү өсөлттэй байна гэж ажил олгогчид онцолжээ.

АНУ-ын 1,005 сонгон шалгаруулалтын менежерүүдийн дунд явуулсан судалгаагаар,  программ хангамжийн хэрэгслүүд ашиглах чадвар 2026 онд хамгийн эрэлттэй байх хатуу ур чадварын жагсаалтын тэргүүнд бичигджээ. Үүний дараагаар ажил олгогчид өгөгдлийн шинжилгээ, кибер аюулгүй байдал, төслийн менежмент, чанарын баталгаа ба тест, автоматжуулалт ба ажлын урсгалын оновчлол, бүтээгдэхүүний менежмент, техникийн бичвэр ба баримтжуулалт, өгөгдлийг дүрслэх чадвар болон хиймэл оюун ухааны хэрэгслүүдтэй ажиллах чадваруудыг чухалчилж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн 2026 онд хамгийн эрэлттэй байх зөөлөн ур чадвар нь харилцааны чадвар гэж сонгон шалгаруулалтын менежерүүд үзжээ. Үүний дараагаар мэргэжлийн хандлага, цагийн менежмент, хариуцлага, тэвчээр хатуужил, асуудал шийдэх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, нарийн детальд анхаарах чадвар, хамтын ажиллагаа болон дасан зохицох чадвар зэрэг оржээ.

“TestGorilla” компанийн тайланд дурдсанаар, ажил олгогчид ажил горилогчдыг сонгон шалгаруулахдаа зөөлөн чадварт улам бүр анхаарал хандуулж эхэлсэн байна. Судалгаанд оролцогчдын 60% нь зөөлөн ур чадвар таван жилийн өмнөхөөс илүү чухал болсон гэж хариулжээ. Хиймэл оюун ухаанаар өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд, ажил олгогчдын ур чадварын тэргүүлэх чиглэл нь техникийн болон зөөлөн ур чадварын тэнцвэрт байдал руу шилжиж байгааг уг тайланд онцолсон байна.

Гоё түүх /Ярия Мария/

Хүн бүхэн ирээдүй байхгүй гэж анхааруулах шахам хэлж байсан ч бүгдээс нь зөрүүдлээд заавал хүссэнээ биелүүлнэ гээд уран зургийн мэргэжлийг сонгочхоод ЭЕШ-ээ өгсний дараа нэг жилийн чөлөө аваад тэтгэлэг хайж эхлэв ээ. Нарийн мэргэжил тул тэр бүр тэтгэлэг олдохгүй, олдсон нь бүрэн биш байсан тул санхүүгийн ачааллаа хөнгөвчилье гэсэндээ ажил ч мөн давхар хийж эхлэв. Цагийн ажил хийж үйлчлүүлэгчидтэй харьцаж эхлэхэд ёстой "амьдрал үзсэн" гэж хэлж болно. Ажил хийж, цалин олж арай гэж хичээж байхад хажуугаар нь ингэж амьдрах хэрэг үү, бүр зураач мэргэжил гэвэл би нээрээ л хоосон хонох юм байхдаа гээд чин сэтгэлээсээ айдаг боллоо. Өөрөөсөө ч харамлаж боддог мөрөөдлөө үнэхээр зөв сонголт хийсэн байгаа даа гэж бодож байгаагаа ажилладаг цэцгийн дэлгүүрийнхээ эгчид хэлтэл огт төсөөлөөгүй, бүр "Тийм гоё мөрөөдлөө биелүүлж байж л сэтгэл амарна шүү дээ, юун шантрах!" гэж хэлж билээ. Анх удаа л хэн нэгэн миний мөрөөдлийн үнэ цэнийг мэдрэх шиг болсон. Одоо бодоход энгийн юм шиг хэр нь тухайн үед үнэхээр дэм болж, нээрээ би чинь яах гэж ажил хийж ч яваа билээдээ гээд урам ороод л явчихсан. Тэр гоё итгэлээр нь идэвхтэй хичээж байгаад одоо Хятадад Цинхуа их сургуульд уран зураач мэргэжлээр сураад төгсөх гэж байна, цаашаа дадлага хийх хүссэн ажлаа ч олчихсон байгаа. Гоё түүхүүдийг нь сонсож байгаад нээрээ миний энэ түүх гэж бодоод илгээлээ. Хүсэл мөрөөдөл гэдэг өөрт чинь л урамтай байхад болоо шүү дээ. Түүнд минь хамгийн том дэм болсон тэр эгчдээ үнэхээр сайн сайхныг хүсэж явдаг шүү!

💌 ЭНД дарж ажлын байранд өөрт нь тохиолдож байсан урам зоирг өгөх гоё түүхээсээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно. 

КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Бизнес шинжээч | Покет ББСБ

Цалин: 3,000,000₮ - 3,500,000

Хуулийн мэргэжилтэн | Покет ББСБ

Цалин: Хамгийн багадаа 2,100,000

Маркетингийн менежер | Покет ББСБ

Цалин: Хамгийн ихдээ 2,000,000

 Дуудлагын оператор | Покет ББСБ

Цалин: Хамгийн багадаа 1,300,000

Авлагын мэргэжилтэн | Покет ББСБ

Цалин: Хамгийн багадаа 1,800,000

✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.

Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ. 

📺 Үзэх лист: Diary Of A CEO” цуврал ярилцлагын “Хиймэл Оюун Ухааны Аюулгүй Байдлын Мэргэжилтэн: 2030 он гэхэд зөвхөн эдгээр 5 ажил л үлдэнэ! Доктор Роман Ямпольскигэх дугаарыг үзэхийг санал болгоё. Энэхүү ярилцлагад хиймэл оюун ухааны хөгжил дээд цэгтээ тулах үед ямар аюул нүүрлэж болзошгүйг дэлгэрэнгүй тайлбарлах болно. Мөн түүнээс хэрхэн сэргийлэх болон хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтүүдийг дурдах юм.

📚 Унших лист: “Psychology of Money” номоороо алдаршсан зохиолч Морган Хаузелийн шинэ бүтээл болох “The Art of Spending Money” номыг танд санал болгож байна. Дор бүрнээ санхүүгийн мэдлэгээ зузаатгаж, орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа энэ цаг үед уншигч танд ч мөн шинэ санаа өгөх болов уу.

🎧 Сонсох лист: Комедиан Амаржингийн подкастын Физикийн ухааны доктор, космологич Т. Гансүхийг оролцсон “Бид ертөнцийн тайлагдашгүй нууцуудын гэрч байх болно” гэх дугаарыг сонсож, тархиа цэнэглээрэй.