🎯 Шинэ ажлын “Imposter Syndrome”

Powered by Worki.mn

CARE-ЛИЙ

🌿 Гэмшилгүй амрах урлаг 

"Амрах ёстой гэдгээ мэдэж байгаа ч, яагаад ч юм тайван байж чаддаггүй…" 

Энэ бол орчин үеийн залуу мэргэжилтнүүдийн нийтлэг асуудал — бүтээмжийн гэмшил. Өдөр тутмын ажлын гүйцэтгэлээ өөрийн үнэ цэнтэй холбодог болсон энэ цаг үед амрах нь зүгээр нэг залхуурал мэт санагдах үе бий. Гэвч амралт бол хийх ёстой ажлаа дуусгасны шагнал биш. Энэ бол хүний үндсэн хэрэгцээ билээ. Бүтээмжийн гэмшил нь амбиц тань таныг хүн гэдгийг мартах үед л бий болдог зүйл. 

Тиймээс дараагийн удаа амрахдаа, “зүгээр суухдаа” гэмшиж эхэлбэл, та юунаас ч хоцроогүй харин өөрийгөө цэнэглэж байна гэдгийг санаарай. Амралтаа улам чанартай болгож, цэнэгээ дүүргэхийг хүсвэл аль болох дараагийн ажил, шийдэх хэрэгтэй асуудлуудаа бодохгүйгээр өөртөө чөлөө өгөөрэй. Мөн доорх зүйлсийг туршиж үзэж болно шүү. 

⚡️ Амралтаа төлөвлөх - Хэрэв үнэхээр ажил тасралтгүй овоороод байвал календарь дээрээ амралтын цагийг яг л чухал уулзалт шиг тэмдэглээрэй.  

⚡️ Богино амралтыг хэвшил болгох - Өдөрт 5-10 минут ч болов утсаа холдуулж, алхах, цонхоор харах, аяга кофе ууж амсхийх нь тархины ачааллыг мэдэгдэхүйц багасгадаг. 

⚡️ 100% биш, 80%-д сэтгэл ханах дадал - Бүх ажлаа гүйцээж байж амрах гэж бүү хичээ. Амьдрал тасралтгүй "хийх зүйлс"-ийн жагсаалт биш гэдгийг өөртөө сануулж, ядарсан үедээ амсхийгээрэй. 

ЗӨВ-ЛӨЕ

🎯 Шинэ ажлын “Imposter Syndrome”-ийг хэрхэн даван туулах вэ? 

Та шинэ ажилд ороод баярлахын оронд дотроо “Намайг андуураад авчихсан юм биш биз?” гэсэн бодол төрж байсан уу?

Тэгвэл танд Imposter Syndrome буюу "өөрийгөө дутуу үнэлэх синдром" зочилжээ. Энэ нь өөрийгөө чадваргүй мэтээр эсвэл дүр эсгэж буйгаар мэдрэх, бусдын хүлээлтэд нийцэхгүй байх вий гэсэн айдас юм. Ялангуяа шинэ ажилд орсон эсвэл албан тушаал ахисан үед энэ нь түгээмэл тохиолддог. Энэ мэдрэмж таны өөртөө итгэх итгэл бүр мөсөн дараахаас өмнө дараах аргуудыг ашиглан даван туулах боломжтой: 

  1. Таныг сонгосон нь учиртай. Та зүгээр нэг азаар ажилд ороогүй. Танд байгаа чадвар болон потенциалыг үнэлж сонгосон гэдгийг санаарай. Анхнаасаа бүхнийг мэднэ гэж хэн ч хүлээгээгүй.

  2. "Мэдэхгүй" байх нь сул тал биш, давуу тал. Асуулт асууж, суралцах хүсэлтэй байх нь хамгийн чухал мэргэжлийн хандлага. Төгс байх шаардлагагүй, өсөж хөгжих нь л чухал.

  3. Жижиг амжилтуудаа тэмдэглэ. Өдөр бүрийн гүйцэтгэл, эерэг үнэлгээ, шийдвэрлэсэн асуудал бүрээ бичиж тэмдэглэ. Энэ нь дотоод шүүмжлэгчээ “баримтаар няцаах” шилдэг арга юм.

  4. Энэ тухай хэн нэгэнтэй ярилц. Таны хамт олон, удирдлага ч өмнө нь ийм мэдрэмжийг амссан байх магадлалтай. Уг айдсаа хуваалцсанаар эерэг харилцаа үүсгэж, менторшипийн үүд хаалгыг нээдэг.

Сануулахад, итгэлтэй байна гэдэг бүхнийг мэдэх биш — харин асуудлыг шийдвэрлэх чадвартай гэдэгтээ итгэх явдал юм. 

TOXIC ДАРГА

Одоогоос 6 жилийн өмнө Монголын томоохон худалдааны байгууллагын маркетингийн газарт ажилладаг байлаа. Жил гаран ажилласны дараа манай шууд удирдлага ажлаасаа гарахаар болоод CMO нь өрөөндөө дуудаж, уулзаад баяр хүргэе, дэвшүүлэхээр боллоо энэ тэр гэснээ араас нь шууд гэхдээ 3 жил жирэмсэн болохгүй шүү амлалт өгөөрэй гэж авсан :| (жич: Тухайн үедээ хуримаа хийх гээд бэлтгэл ажил хийж байсан юм). Би тухайн үедээ дөнгөж жирэмсэн болсон, өөрөө ч мэдээгүй үе байсан юм байна лээ. Тэгээд тэр явдлын дараа 1 сарын дараа жирэмсэн болсноо мэдээд яаж хэлэхээ мэдэхгүй явж байхад манай захирал аль хэдийнээ мэдчихсэн, шинээр хүн хайгаад ажилд авчихсан бас энэ талаар надад юу ч хэлэхгүй байж байгаад миний оронд шинээр хүн ажилд авснаа ажлаа хүлээлгэж өгөөд хуучин ажлаа декрэтээ автлаа хийгээрэй гэж авдаг юм даа. Тэр явдлаас хойш яагаад ч юм сэтгэл хөрсөн байдаг.

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно. 

КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Санхүүгийн шинжээч | Артизан

Цалин: 3,000,000₮ - 4,000,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.4 ⭐

Нягтлан бодогч | Артизан

Цалин: 2,100,000₮ - 2,500,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.4 ⭐

Нарийн боовчин /Сурган ажилд авна/ | Артизан

Цалин: Хамгийн багадаа 1,400,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.4 ⭐

Худалдааны зөвлөх /Яармаг шинэ салбар/ | БСБ Сервис

Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.7 ⭐

Маркетинг, борлуулалтын менежер | Гэр контент групп

Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮

✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай. 

Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.  

📺 Үзэх лист: Өглөө ажилдаа орохдоо хувийн амьдралын бүх дурсамжаа мартдаг, харин ажлаа тарахад өдрийн турш юу хийснээ огт санахгүй. Ажил, амьдралаа ийнхүү бүрэн тусгаарлаж болдог байсан бол яах вэ гэсэн асуултыг хөндсөн Severance цувралыг санал болгож байна. Уг бүтээл нь орчин үеийн корпорацын соёл, ажил хэрэг хэрхэн бидний хувийн орон зайг эзэлдгийг бүтээлч өнцгөөс харуулах болно. 

📚 Унших лист: Бид "Бүтээмж" сэдвийн хүрээнд цуврал нийтлэлүүдээ бэлтгэж эхэллээ. Эйзенхауэрын Матрицын талаарх анхны дугаарыг шимтэн уншаарай. 

🎧 Сонсох лист: UNTIE” подкастд МУИС-ийн сэтгэл судлалын багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Б.Золзаяа оролцож, ажлын байран дахь сэтгэл зүйн талаа ярилцлаа. Түүнтэй ярилцсан зангиагүй ярилцлагаас мэдлэг, шинэ санаа авна гэдэгт итгэлтэй байна.