Ажлын талаарх шүүмжийг зөвөөр хүлээж авах нь

Powered by Worki.mn

CARE-ЛИЙ

Хортой эерэг хандлага болон бусдыг care-лэх хоёрын ялгаа 

Орчин үеийн ажлын орчинд бид бүгд "эерэг байх хэрэгтэй" мэт байдаг ч, бусдад үзүүлэх жинхэнэ дэмжлэг нь мэдрэмжийг дарах биш, хүлээн зөвшөөрч, сонсож өгөхөөс эхэлдэг. Хортой эерэг хандлага нь ямар ч нөхцөлд өөдрөг харагдах дарамт бий болгодог учир сайнаас илүү саар нь их. Энэ нь хүмүүсийн жинхэнэ мэдрэмжийг үгүйсгэж, хэт өөдрөг үгээр халхавчилдаг хэрэг. Түгээмэл жишээнүүд: 

  • “Ажилтай байгаа нь их юм шүү дээ!” 

  • “Үүнээс ч дор байж болох байсан.” 

  • “Зүгээр ээ, өөдрөг бай!” 

Эдгээр нь сайхан үг мэт сонсогдож болох ч хүн мэдрэмжээ илэрхийлэх орон зайг хаадаг. 

Хэрхэн зөв care-лэх вэ? 

Жинхэнэ care нь бусдыг сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгохоос эхэлнэ. Асуудлыг шийдэх албагүй. Харин ч хамт байж, сонсох нь хамгийн том дэмжлэг болдог юм шүү. Жишээлбэл: 

  • “Үнэхээр хэцүү байж таарна, би хажууд чинь байгаа шүү.” 

  • “Чи одоо ярихыг хүсэж байна уу, эсвэл дараа нь ярилцах уу?” 

  • “Би шийдэл хэлж чадахгүй ч сонсоход бэлэн байна.” 

Харин бусдаас танд өмнө нь дурдсан шиг найрсаг сонсогдох ч таныг тухгүй болгох үгс ирвэл мэдрэмжээ дарахын оронд түр зайгаа барьж, таныг сонсох хүнтэй ярилцаарай. 

ЗӨВ-ЛӨЕ

Ажлын талаарх шүүмжийг хэрхэн зөвөөр хүлээж авах вэ? 

Хэн нэгэн танд “Чи энэ ажлыг арай илүү нарийн хийх хэрэгтэй байсан” гэж хэлэхэд “Би хангалтгүй байна” гэж хүлээж авч байсан уу? 

Ажлын байрны шүүмжлэл нь тухайн ажилд биш, хувь хүн рүү чиглэж байгаа мэт санагдах нь маш түгээмэл тохиолддог. Харин бид шүүмжийг зөвөөр хүлээн авах чадварыг хөгжүүлснээр өөрийгөө өндөр ур чадвартай, уян хатан хүн болгон хөгжүүлж чадах юм. 

🛠️ Сэтгэл хөдлөлийг зохицуулах 3 алхам 

1️⃣ Түр зогсож, өөртөө хугацаа өгөх  

Шүүмжлэл сонсмогцоо сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэх нь “өөрийгөө хамгаалах” рефлекс байдаг. 
✔ Өөртөө “Энэ бол миний хүн чанарт биш, ажлын гүйцэтгэлд өгсөн шүүмж” гэж сануулах хэрэгтэй. 
✔ “Би энэ талаар бодоод, дараа нь хариу өгч болох уу?” гэж хэлэн завсарлага аваарай. 

2️⃣ Шүүмжийг задалж бодох 

 Бүх шүүмж “би муу хүн” гэсэн үг биш. 
✔ “Надад юу хийхийг санал болгосон бэ?” 
✔ “Юуг сайжруулахыг хүссэн бэ?” 
✔ “Энэ миний өөрчилж чадах зүйл мөн үү?” 

Энэ маягаар задалбал шүүмж нь хэрэгтэй мэдээлэл болж хувирна. 

3️⃣ Өөрт хэрэгтэйг нь авч, үлдсэнийг нь орхих 

Бүх шүүмж үнэн байдаггүй. Харин бодит, эерэг зорилготой шүүмжийг таньж ялгаж сурах нь зүйтэй. 
✔ Танд тус болох хэсгийг анзаарах 
✔ Хэт ерөнхий, гомдол маягийн үгсийг нухацтайгаар бүү хүлээж ав 

ОНЦЛОХ АЖИЛ ОЛГОГЧ

Монголын худалдаа үйлчилгээний салбарын хамгийн том тоглогчдын нэг Номин Холдинг компанийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Номин Холдинг нь Монгол улсын хэмжээнд 60 гаруй салбарт 500 орчим төрлийн албан тушаалд 6000 гаруй хүнийг ажлын байраар ханган 30 гаруй жилийн түүхийг ардаа үджээ. Номин Холдинг ажилтнуудаа сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажиллах орчныг хангаж, дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого

  • Карьер хөгжлийн хөтөлбөр 

  • Боловсролыг дэмжих хөтөлбөр 

  • Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр 

  • Ажил, амьдралын зохистой харьцааг хадгалах хөтөлбөр багтана. 

Тухайлбал, ажил амьдралын зохистой харьцааг хадгалах хөтөлбөрийн хүрээнд уян хатан ажлын цагт шилжиж, зайнаас ажиллах боломж олгодог аж. Ийнхүү өглөө 7-10 цагийн хооронд ажлын цагаа сонгох нь оффис ажилтнуудын хувьд хамгийн таатай байдаг гэнэ.  

Түүнчлэн ажилтнууд нь “бүхнийг бонуст” гэдэг уриатай. Учир нь та ямар ажлын байранд ажиллаж буйгаас хамааран сар бүр эсвэл улирал бүр бонус цалин нэмэлтээр авч, хүссэн бараа бүтээгдэхүүнээ тал үнээр авах эрхтэй байдаг нь үнэхээр гоё байдаг гэнэ шүү.

Мөн та Номингийн гэр бүлийн гишүүн “Номин Академи”-иар дамжуулан ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломж нээлттэй аж. АНУ-ын “Richardson sales performance” болон Австралид төвтэй “6one5“  олон улсын  сургалтын хөтөлбөрөөс сонгон суралцах боломжийг зөвхөн Номингоос олж авах боломжтой.  

Одоогоор Номин Холдингд 100+ ажлын байр зарлагдсан байгаа тул та ажилд орохыг хүсвэл ЭНД дарж нээлттэй ажлын байруудтай танилцаарай.  

TOXIC ДАРГА

Одоогоос 6 жилийн өмнө Монголын томоохон худалдааны байгууллагын маркетингийн газарт ажилладаг байлаа. Жил гаран ажилласны дараа манай шууд удирдлага ажлаасаа гарахаар болоод CMO нь өрөөндөө дуудаж, уулзаад баяр хүргэе, дэвшүүлэхээр боллоо энэ тэр гэснээ араас нь шууд гэхдээ 3 жил жирэмсэн болохгүй шүү амлалт өгөөрэй гэж авсан :| (жич: Тухайн үедээ хуримаа хийх гээд бэлтгэл ажил хийж байсан юм). Би тухайн үедээ дөнгөж жирэмсэн болсон, өөрөө ч мэдээгүй үе байсан юм байна лээ. Тэгээд тэр явдлын дараа 1 сарын дараа жирэмсэн болсноо мэдээд яаж хэлэхээ мэдэхгүй явж байхад манай захирал аль хэдийнээ мэдчихсэн, шинээр хүн хайгаад ажилд авчихсан бас энэ талаар надад юу ч хэлэхгүй байж байгаад миний оронд шинээр хүн ажилд авснаа ажлаа хүлээлгэж өгөөд хуучин ажлаа декрэтээ автлаа хийгээрэй гэж авдаг юм даа. Тэр явдлаас хойш яагаад ч юм сэтгэл хөрсөн байдаг.

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно. 

КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Координатор | Монхорус интернэшнл

Цалин: 2,100,000₮ - 2,500,000₮

Worki дээрх үнэлгээ: 4.2 ⭐

Маркетинг, борлуулалтын менежер | Гэр Контент Групп

Цалин: 2,100,000₮ - 2,500,000₮

Хүнсний технологич | Green Group

Цалин: 2,300,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.5 ⭐

Гаалийн мэргэжилтэн | Азифарма

Цалин: 2,100,000₮ - 2,500,000₮

Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн | Премьер Тэйлор

Цалин: 3,000,000₮ - 4,000,000₮

✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай. 

Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.  

📺 Үзэх лист: UNTIE” подкастанд “START venture builder”-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн оролцлоо. Түүнтэй ярилцсан зангиагүй ярилцлагаас мэдлэг, шинэ санаа авна гэдэгт итгэлтэй байна. 

📚 Унших лист: “Манлайлагчийн гарын авлага” цуврал нийтлэлийн шинэ дугаарт онцолсон А.Баярцэцэгээс суралцах манлайллын 5 сургамжийг уншихыг санал болгож байна. 

🎧 Сонсох лист: Бидний шинэхэн цуврал контент болох #YriyMariy -н анхны дугаарыг та бүхэнд санал болгож байна. Энэхүү цувралаар бид ажлын байранд тохиолдож байсан toxic дарга нарын түүхүүд, анхны ажлын сэтгэгдлүүд болон #FailedStory-нуудыг хуваалцах болно.