- Даргаасаа НУУ
- Posts
- Даргаасаа нуу #2
Даргаасаа нуу #2

Presented byWorki.mn
Өдрийн мэнд! Даргаасаа нууж уншдаг цахим шуудангийн маань шинэ оны хамгийн анхны дугаар өнөөдөр хүрч байна. Энэ жил биднээс та и-мэйл хүлээн авахдаа хамгийн чухал нь Даргаасаа нууж уншаарай 😎
CARE-ЛИЙ
Танд энэ цахим товхимол хүрч байгаа өдрийн мэндийг хүргэе. Шинэ он, шинэ би, шинэ карьер гээд энэ оныхоо томоохон зорилтуудыг аль хэдийн дэвшүүлсэн байгаа гэдэгт итгэж байна. Хэрэв та энэ буланд бичсэн байгаа үгнүүдийг заавал дуусгалгүй яг эхний тодруулсан байгаа үсгүүдийг хараад уншиж чадаж байгаа бол танд баяр хүргэе. Учир нь бид 25 тай бол 17 жилийг үг, үсэг сурч уншихад зарцуулжээ. Өдөрт нэг үг ч уншихгүйгээр өнгөрөөсөн өдөр байхгүй гэж бодож байна. Үүгээрээ бидний тууштай байсан зүйл биднийг ямар их туршлагажуулж, мэдлэгтэй нэгэн болгож чаддаг вэ гэдгийг л хэлэх гэсэн юм. Тууштай байгаарай Хэнээ, таны өнөөдөр тууштай хийж буй зүйл хэзээ нэгэн цагт өөрөө ч анзаараагүй байхад таныг хамгийн “мундаг” нэгэн болгоно гэдэгт итгэлтэй байна 😉
ОНЦГОЙ ТҮҮХҮҮД #1
Анх ажилд ороод даргадаа тухайн өдрийн үйл ажиллагааны голлох үзүүлэлтүүдийг харуулсан өдрийн тайланг хийлгээд маргааш нь танилцуулдаг байлаа. Түүхий дата нь excel дээр ирдэг, хийж дуусгах гэж бүтэн өдөр болдог 2010 он байв. Тэгээд хэсэг хийдэг байж байгаад арай арай санагдаад код бичиж сурахаар шийдэв ээ. Нөгөөх чинь төд удалгүй гайгүй жижиг сажиг код бичдэг болоод нөгөө тайланг чинь цагийн дотор хийдэг болсон. Төд удалгүй ажлаа бага багаар гартаа оруулж, excel дээр keyboard shortcut-ууд цээжлээд, томьёонууд сураад, хурдан дүн шинжилгээ хийж чаддаг болж орой илүү цагаар суух шаардлагагүй болсон ч илүү хурдан ажилдаг болохын тулд VBA сурч эхлэхээр шийдэв. Ингээд өгөгдсөн үүргээ хурдан хийж дуусгаад үлдсэн цагийг VBA сурахад төвлөрүүлж эхэлсэн.
Microsoft-ын оффисын программ болох Word, Excel дээр VBA ашиглан код бичиж, өндөр давтамжтай ажлаа автоматжуулах аргыг сурахын тулд маш их хичээсний дүнд нэг сарын дотор ажлын 8 цаг буюу бүтэн 1 өдөр хийж байж дуусгадаг байсан тооцоо тайланг 1 цагийн дотор хийж, 7 хоногт нэг гардаг байсан тайланг өдөр бүр гаргах боломжтой болов. Хамгийн чухал нь миний шууд удирдлага шинээр сурсан энэ эрдмийн тухай юу ч мэдэхгүй, намайг өдөржингөө нэг тайлан хийгээд байгаа гэж бодож байв. (Мэдээллийн технологитой ойр ажилдаг хүмүүст хэлэхэд энэ нь 2010 оны эхэн үе тул Tableau, Power BI, Google Data Studio гэх зэрэг шийдлүүд өргөн хэрэглээнд нэвтрээгүй байсан “чулуун зэвсгийн үе” байсныг онцолъё.) Гэхдээ дарга даа хэлэхгүй, гялс хийж дуусгаад, завгүй царай гаргаад л өөр юм сурахаар хичээдэг болов. Ажлын холбогдолгүй шалтгаанаар жилийн дараа гарсан гэхдээ анхны ажлаасаа сурсан гол сургамж нь өдөр бүр заавал өөрийгөө хөгжүүлэх юм хийх ёстой гэдгийг ойлгосон. Намайг гарсны дараа тэр тайланг өөр нэг хүн бас л өдөржингөө хийгээд суудаг болсон гэсэн. Одоо харин гоё гоё шийдлүүд бий болсон шүү, дарга чинь excel өгчхөөд өдөр бүр тайлан нэхээд байвал арай арай гэж хэлээрэй!
ОДООХОНДОО НУУЦЛАЯ
🔎ОНЦГОЙ түүх хайж байна
💌 ЭНД дарж өөрийн Ажилтай холбоотой сонирхолтой, хөгжилтэй, сургамжтай түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд сонирхолтой хэлбэрээр нийтлэх болно.
ЗӨВ-ЛӨЕ
Та хэрвээ англи хэлээ сайжруулах бас карьераа ч өсгөх хүсэлтэй байгаа бол Wall Street English Mongolia сургалтын төв болон Worki-ийн хамтарсан Хэлтэй бол Карьертай хөтөлбөрт оролцоорой. Та өөрийн Worki дээрх CV-гээ Expert болон All Star түвшинд хүргэснээр 10-100% хүртлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн эзэн болох боломжтой шүү 😁
📖 Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай
Англи хэл дээрх ажлын ярилцлагын топ 3 асуулт болон тэдгээрт таарсан хариулт
1. Tell me about yourself
I was born and raised in …
I attended the University of …
I’ve just graduated from the University of …
I’ve worked for seven years as a …
I’ve worked for various companies including …
I enjoy playing …
2. Why are you interested in this job?
I want to take on more responsibility.
In line with my qualifications …
I’m convinced that ‘company name’ is becoming one of the market leaders.
I’m impressed by the quality of your products.
3. Describe your weaknesses
I always try to solve my own problems instead of asking a colleague who might know the answer.
I become nervous when …
Sometimes I have trouble delegating duties to others.
КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ
Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....
🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Энэ жил карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
📚 Унших лист: “Atomic Habits (Зуршлын хүч)” энэхүү номд жижиг зуршил ч хүний амьдралд ямар том өөрчлөлт гарч болдгийг харуулдаг. Таны мэргэжлийн карьерыг сайжруулж чадах дадал зуршлыг бий болгох, түүнийгээ урт удаан хугацаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, хадгалах талаар амьдралдаа шууд хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөөнүүдийг багтаасан.
📺 Үзэх лист: “The Social Network” Энэхүү кинонд бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон Meta буюу Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэргийн бодит амьдралын талаар гардаг. Харвардын их сургуулийн оюутан хэрхэн дэлхий нийтийн хэрэглээ болсон FB-г үүсгэн байгуулсан түүхийн энэ киноноос үзэх боломжтой.
🎧 Сонсох лист: “CNBC Make it” Энэхүү подкаст/youtube суваг нь заавал их зүйл ойлгуулах гэхээсээ илүү дагасан байхад их дажгүй гэх юм уу. Учир нь хувийн санхүүгийн болон карьерын зөвлөгөө, энтрепренёршип, амжилтын түүх, боловсрол гээд хэд хэдэн чиглэлийн контентууд бэлтгэн оруулдаг. Мэдээж CNBC мэдээг нь бэлтгэдэг гэхээр хэр чанартай контентуудтай гэдэг нь ойлгомжтой биз ээ.
ТАНЫ НЭГ CLICK Ч ҮНЭ ЦЭНТЭЙ
Танд цахим шуудангийн энэ дугаар таалагдсан уу? |
Бид хэрхэн сайжруулах вэ?
💌 Танд ямар нэг санал хүсэлт, шинэ санаа байвал шууд энэ и-мэйл рүү “reply” хийгээрэй!