• Даргаасаа НУУ
  • Posts
  • Та ажлынхаа аль хэсгийг хамгийн их хүсэн хүлээдэг вэ? (1)

Та ажлынхаа аль хэсгийг хамгийн их хүсэн хүлээдэг вэ? (1)

Powered by Worki.mn

CARE-ЛИЙ

Анхаарал төвлөрөлтөө сайжруулах нь эрч хүчээ хамгаалахаас эхэлнэ

Та өдрийн турш энергиэ юунд зарцуулж буйгаа анзаарч үзсэн үү? 

Төвлөрч чадахгүй суусаар бүтэн өдрийг бүтээмжгүй элээх үе бидэнд тохиолддог. Иймэрхүү өдрийн төгсгөлд өөрийнхөө залхууг гайхаж, ажлаа хойшлуулсандаа өөртөө урам хугараад л харьдаг. Энэ нь анхаарал төвлөрөлтийг бид үргэлж сахилга баттай холбон ойлгож ирснээс үүдэлтэй.

Гэвч зарим тохиолдолд бид энергиэ аль хэдийн өөр зүйлсэд зарцуулчихсан учраас дэлгэцээ ширтэж суухаас өөр зүйл хийж чаддаггүй байж болох юм. Жишээлбэл та өөрөө ч анзааралгүйгээр гэр бүлийн уур амьсгал, найзуудын чат, санхүүгийн дарамт, хувийн зорилго, бүр заримдаа өөр хүний сэтгэл хөдлөлийг ч зохицуулахыг хичээж байдаг. Энэ бүхэн ажлын цагаар ч тархины чинь мухарт чимээгүй оршсоор, ямар ч албан бичиг сөхөөгүй байсан ч энергийг чинь хумсалсаар байх боломжтой.

Тиймээс та анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа үедээ дараах зүйлсийг өөрөөсөө асуугаад үзээрэй:

  • Ажлын цаг эхлэхээс өмнө миний анхаарлыг юу сорж байна?

  • Би чимээгүйхэн хэний хүлээлтийг үүрч яваа вэ?

  • Намайг ядраадаг ямар зуршлууд байна вэ? 

  • Ажлын өдрийн турш тэр зуршлуудаа хэр их үйлдэж байна? (Сошиал медиа ойр ойрхон гүйлгэх, чихэр болон нүүрс ус ихтэй амны зугаа гэх мэт)

  • Би юу юунд өөрийн мэдэлгүй “тийм” гэж хэлсээр байгаа бол?

Хөдөлмөр эрхлэгчдэд саруул тархи бол үнэт валют. Тиймээс эрч хүчдээ харамгүй байж, ямар ч хил хязгааргүй байвал, та өөрийнхөө хамгийн үнэт анхаарлыг үнэ цэн багатай даалгавруудад чимээгүйхэн сольж өгч буй хэрэг юм.

ЗӨВ-ЛӨЕ

Системийн алдааг өөрийн өндөр гүйцэтгэлээр засах боломжгүй

Олон өндөр гүйцэтгэлтэй мэргэжилтнүүд нэгэн ижил алдаа гаргадаг: Үр ашиггүй, тодорхойгүй, хэт ачаалалтай ажлын системийг хараад шүүмжлэхийн оронд өөрсдөө илүү шаргуу ажиллаж эхэлдэг.

Гэвч ямар ч ур чадвартай байсан муу бүтэц, тодорхойгүй зорилгыг “өөрийн хүчээр” засах боломжгүй.

Таны хурд муу төлөвлөлтийг нөхөхгүй.
Таны нарийн хийц замбараагүй процессыг цэгцлэхгүй.
Таны илүү цаг муу соёлыг тогтвортой болгохгүй.

Үүнээс илүү дээр харах өнцөг бол:

Зөвхөн өөрийн хүчин чармайлтаар асуудлыг нөхөхөө больж, харин асуудлыг нэрлэж хэлж эхлэх юм. Жишээлбэл:

  • “Энэ процесс дандаа сүүлчийн мөчид асуудал үүсгэдэг.”

  • “Бид яг юуг үндэслэж шийдвэр гаргаж байгаагаа тодорхойлоогүй байна.”

  • “Хэтэрхий олон зөвшөөрөл шийдвэрийг удаашруулж байна.”

Ажлаа хэрхэн харж, яаж сайжруулахыг санал болгож байгаа тань жинхэнэ манлайлал байх болно.

TOXIC ДАРГА

"Өөрөө хэзээ ч ажлын цагаараа ажилладаггүй байж ганц удаа чөлөө авахад илүү цагаас минь хассан байсан. Хүнд өвдөх, зайлшгүй чөлөө авах шаардлага гарч л таарна. Өөрт нь ч гэсэн өвдөх, эмнэлэгт үзүүлэх шаардлага гарна. Ажлын бус цагаар эмнэлэгт үзүүлэх боломжгүй шүү дээ! Манай ажлын охиныг жирэмсэн болоод эхний эмнэлэгийн үзлэгт орох гээд чөлөө авсан цагийг хүртэл илүү цагаас нь хассан байсан. Тэгээд тэр охин ажлаасаа гарсан даа.

Бас өрөөнөөсөө орилоод байдаг. Намайг сонсож байгаа хүн байна уу? Кофе хийгээд ирээч гэж чат дээр бичсэн, харж байгаа хүн байна уу, зөндөө хэллээ гэх мэт 😓🫣😱

Дарга хүн гэхээрээ ийм хүндлэлгүй, бүдүүлэг байж болохгүй биз дээ."

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно. 

КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Маркетингийн менежер | Хоббизоон

Цалин: Хамгийн багадаа 3,000,000₮

Зээлийн эдийн засагч /БСБ Финанс ББСБ/ | БСБ Сервис

Цалин: 1,800,000₮ - 3,000,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.7 ⭐

Системийн администратор | БОСА Холдинг

Цалин: 2,000,000₮ - 2,500,000₮

Worki дээрх үнэлгээ: 5 ⭐

Захирлын туслах | Монгол ТВ

Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮

Worki дээрх үнэлгээ: 3.3 ⭐

Ерөнхий нягтлан бодогч | Хоббизоон

Цалин: Хамгийн багадаа 4,000,000₮

✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.

Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ. 

📺 Үзэх лист: “Цаг хугацааны парадокс” гэх Kurzgesagt-ийн ээлжит гайхалтай анимейшнээр бүтээсэн видео эсээг санал болгож байна. Энэ богино хэмжээний анимэйшн видео бид яагаад цаг хугацааг өөр өөрөөр мэдэрдэг болохыг энгийнээр тайлбарлана. Ажлын өдрүүд “хий дэмий” өнгөрч буй мэт санагдаж байвал энэ 10 минутын видео танд цаг хугацааг дахин мэдрэх сэдэл өгч юун магад.

📚 Унших лист: Мустафа Сүлэйманын бичсэн “Ирж буй давлагаа” номыг санал болгож байна. DeepMind болон Inflection AI-ийн үүсгэн байгуулагч Мустафа Сүлэйман энэ номдоо хиймэл оюун ухаан, синтетик биологи, автоматжуулалт зэрэг түргэн хурдацтай хөгжиж буй технологиуд бидний ирээдүйг хэрхэн өөрчилж буйг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

🎧 Сонсох лист: Комедиан Амаржингийн хөтлөн явуулдаг ярилцлагад орсон Samsung-д 150 сая хэрэглэгч хариуцан ажилладаг залуу мэргэжилтэн Р.Эрдэнэтунгалагын яриаг сонсохыг санал болгож байна.