- Даргаасаа НУУ
- Posts
- Toxic даргын түүхүүд
Toxic даргын түүхүүд

Powered by Worki.mn
Та цалингаа тооцуулж үзсэн үү? Та Worki дээр өөрийн CV-ийн мэдээллийг бүрэн оруулснаар AI таны цалингийн боломжит үнэлгээг тооцож өгнө гээд бод доо! Ингэснээр та карьерын өсөлт, санхүүгийн тогтвортой байдалдаа хэрхэн анхаарах талаар тодорхой санаа авах боломжтой шүү. Туршаад үзээрэй 😎
CARE-ЛИЙ
Ажлын байранд бусдыгаа CARE-лах нь хамт олонтойгоо сайхан харилцаатай байх төдийгүй ажлын бүтээмж, багийн уур амьсгалд шууд нөлөөлдөг. CARE-лах ур чадвар гэдэг нь хамт олны амжилтад хувь нэмэр оруулж, өөртөө болон бусдад сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэдэг.
CARE-ЛАХ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
CARE нь дараах 4 үндсэн ойлголтод хуваагддаг:
C - Communication (Харилцаа): Ил тод, эелдэг харилцаж, мэдээллийг үр дүнтэй хуваалцах. | A - Awareness (Анхаарал): Бусдын хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар. | R - Respect (Хүндлэл): Хамт олноо хүндэтгэж, үнэлэх. | E - Empathy (Бусдын оронд өөрийгөө тавих): Бусдын нөхцөл байдлыг ойлгож, дэмжих. |
---|
Эдгээр зарчмуудыг дагаж, ажлын байранд бусдыг CARE-лах аргыг хэрэгжүүлэхэд доорх алхмуудыг дагаарай.

БУСДЫГ CARE-ЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ
Сэтгэл Зүйн Аюулгүй Орчныг Бүрдүүлэх: Хүмүүсийн санаа бодлыг сонсож, хүндэтгэлтэй хандах. Шүүмжлэл, хов живээс зайлсхийх. Хамт олондоо алдаа гаргах боломжийг өгч, суралцах орчныг дэмжих.
Харилцаагаа Сайжруулах: Эерэг харилцааг хэвшүүлэх. Бусдын үгийг таслахгүй сонсох. Хэрэгтэй үед бусдад тусламж санал болгох.
Эерэг Ажлын Соёлыг Бий Болгох: Хамт олноо магтаж, урамшуулах. Ажлын амжилтаа хамтдаа тэмдэглэх. Зөрчилдөөн гарсан тохиолдолд эвтэйхэн шийдвэрлэх.
Өөрийгөө Хөгжүүлэх: Сэтгэл хөдлөлөө удирдаж сур. Бусдын хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг ойлгоход суралц. Байнга суралцаж, өөрийгөө сайжруул.
Хүмүүсийн Хэрэгцээг Анзаарах: Хамт олондоо дэмжлэг үзүүлэх.Тэдний ажлын ачааллыг хөнгөвчлөх боломжуудыг эрэлхийлэх. Сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй нэгэнд мэргэжлийн туслалцаа авахыг санал болгох.
CARE-лах ур чадвар нь зөвхөн хамт олны харилцааг сайжруулах төдийгүй ажлын бүтээмж болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, хамт олны уур амьсгал сайжруулж, асуудал шийдвэрлэх явцыг илүү хялбар болгодог.
Бусдыг халамжилдаг байна гэдэг нь багийн тоглогчийн хувьд чухал чадвар бөгөөд даргыгаа care-лахыг хүлээнэ гэлтгүй та өөрөө халамжлагч болох эхний алхмыг хийж болно шүү дээ.
✨ Хамт олон, багийнхныгаа үргэлж CARE-ладаг нэгэн байгаарай!
ЗӨВ-ЛӨЕ
Ажлын байрны хэлэлцээр хэрхэн хийх вэ?
Ажлын байрны хэлэлцээр гэхээр ихэнх хүмүүс цалин, урамшууллын талаар тохиролцох тухай боддог. Гэвч энэ нь таны карьерын өсөлт, амжилтын зөвхөн нэг хэсэг. Илүү өргөн хүрээнд сэтгэж, карьераа стратегийн түвшинд төлөвлөх нь урт хугацааны үнэ цэнтэй боломжуудыг алдахгүй байхад тусална. Энэхүү хэлэлцээрээр та цалин, урамшууллын талаар ярьж болохоос гадна карьерын өсөлтийн боломжууд, ажил амьдралын тэнцвэр, ачаалал, хариуцлагын цар хүрээ зэрэг өөрт хэрэгцээтэй байгаа боломжуудыг компанитайгаа ямар байдлаар хэлэлцээр хийж болох талаар Harvard Business Review-н зөвлөгөөг хүргэж байна.
Хэлэлцээрт амжилт олох 4 алхам
Карьерынхаа зорилгоос эхлээрэй: Ирээдүйн карьерын зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх замаа төлөвлө. Урт хугацааны карьерын зорилгод нийцэхгүй богино хугацааны шийдвэр гаргахаас зайлсхийхэд танд туслах болно.
Хэлэлцэх асуудлаа тодорхойлохдоо дараах гурван үндсэн ангиллын аль нь вэ гэдгээ бодож үзээрэй Үүнд: Хүсэлт буюу цалингаа нэмэгдүүлэх зэргийг асуух, Онцгой тохиролцоо буюу зайнаас ажиллах хүсэлт гэх мэт компанийн дүрэм журмаас хэтийдсэн санал, Санаачилга буюу шинэ төсөл эхлүүлэх, карьер дэвших гэх мэт байгууллагуудад өөрчлөлт санал болгох.
Мэдээлэл цуглуулах: Үүний дараагаар юуг тохиролцож болох талаар, ямар боломжууд байгаа талаар хамт олноосоо мэдээллүүд цуглуулаарай. Ингэснээр хэлэлцээрийн үеэр бусдын тусламж, зөвлөгөөг авах, дэмжлэгийг татах боломжтой болно.
Бусдын дэмжлэгийг авах: Мөн олон талын ашиг сонирхлыг хангах шийдлийг эрэлхийл. Таны шийдвэрлүүлэх асуудал олон талын ашиг сонирхлыг хэрхэн хангаж болох талаар ярихдаа заавал дурдахыг зөвлөж байна. Жишээ нь, шинэ төсөл санаачилснаар бизнесийн ашиг орлого, нэр хүндэд хэрхэн эерэг нөлөө авчирч болох талаар гэх мэт.
Стратегийн зорилгоо тодорхойлж, урт хугацааны төлөвлөгөөгөө гарган та өөрөө санаачилга гарган, ирээдүйгээ бүтээгээрэй. 🚀

TOXIC ДАРГА
Маш их түүхүүд ирсэн байгаа учраас өнөөдрийн дугаартаа 2 нэлээн урт сэтгэгдэл нийтэллээ шүү 😉
Төгсөх курсийн оюутан байхдаа нэлээн завтай байсан болохоор нэг байгууллагад цагийн ажилтнаар орсон юм. Хоол, унаа үнэгүй байсан болохоор оюутан надад их л аятайхан байсан. Манай ахлах байгууллагадаа нэлээн олон жил ажилласан болохоор нь ихэд хүндэлж их зүйл сурах нь гэж бодоод орсон. Гэтэл надад өмнө нь ерөөсөө хэлж байгаагүй зүйлээ би чамд хэд хэлэх юм бэ, бүх зүйлийг чинь зааж өгөх албагүй шүү гэх мэтээр загнадаг байсан. Зааж өгөөгүй шүү дээ та гэж хэлээд шалтаг тоочсон болж байсан ч удаатай. Бас зарим өдөр яалт ч үгүй чөлөө авах шаардлагатай болоход намайг байхгүй үеэр шинэ ажилтан авсан чинь ажилдаа огт ирэхгүй чөлөө аваад алга болчих юм гэж хойгуур ярьдаг байсныг хамт ажилладаг охиноос сонсоод маш их гайхаж байсан. Хэн бүхнээс илүү ахлах л намайг ойлгох байх гэж боддог байсан ч тэр хүн ингэж ярихаар бусад хүмүүс ч гэсэн намайг хариуцлагагүй, муу нэгнээр харах нь ойлгомжтой. Гэх мэтээр тэр хүнийг үнэлэх үнэлэмж буурч сүүлдээ ярих ч хүсэлгүй болоод сургуулиа төгсөөд үргэлжлүүлээд тэнд ажиллая гэж бодож байсан бодол минь ч талаар өнгөрсөн. Тэр ажлаас би ямар ч гоё нөхцөл, цалин байлаа гээд хамт олон, удирдлага таарч тохирохгүй бол хэнд ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон доо...
Нэлээн олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компанид оюутан байхаасаа хойш ажиллаад үндсэн ч ажилтан болоод хамт олонтойгоо нийцээд сайхан л өдөр хоногууд өнгөрч байтал толгой компани солигдож, удирдлагуудын шинэчлэлт хийгдээд шинэ захирал орж ирлээ. Эхэндээ их л сайхан ааштай, хүн болгонтой яриад л ажилд нь тусалж байгаа юм шиг аашлаад л сүүлдээ бүр АБТ-д заагаагүй үүрэг даалгавар өгөөд, үгүй гэсэн ажилтантайгаа хэрүүл эдр ч хийдэг болсон. Уян хатан цагтай байхад заавал цаг зоож, тэдэн цагт л ир гэнэ эсвэл ажлын бус цагаар үүрэг даалгавар өгөнгүүтээ маргааш нь нэхдэг. Бусад компанитай хурал, уулзалт хийх үед алкохол заавал аваад, ажлын цагаар уулгадаг. Би тэгээд сүүлдээ аргаа бараад өөр хэлтэс рүү өөрийгөө сориод ажиллах гээд хүсэлтээ өгчихсөн байхад дуудаж уулзсанаа наад ажил дээр чинь ч юм сурахгүйдээ, дэмий юм хийж байна гээд хүний хүсэл зоригийг мохоодог. Тэгээд өргөдлөө өгсөн дөө. Тэр захирлаасаа болж гарч байгаа гэдгээ ч хүний нөөцдөө хэлсэн. Тэгсэн дараа нь тэр токсик захирал маань ажлын маань өөр хүмүүст намайг санхүүгийн захирлаасаа болж гарч байгаа гээд худлаа яриад явсныг дараа нь мэдсэн. Хүн мэргэжил, ажлаа мэдэхгүй байдаг юмаа гэхэд ёс зүйтэй байх ёстойг тэр үед л ухаарсан даа.
🔎TOXIC ДАРГА-н түүх хайж байна

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно.
КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ
Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН | MONPAY
Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮
Захирлын туслах | Виннер Стратеги Групп
Цалин: 1,500,000₮ - 1,800,000₮
Нярав | БСБ Сервис
Цалин: 2,500,000₮ - 3,400,000₮
Үйл ажиллагаа хариуцсан менежер | Шиаоми стор
Цалин: 2,500,000₮ - 4,500,000₮
Брэнд мэргэжилтэн | Бишрэлт Групп
Цалин: 3,000,000₮ - 4,000,000₮
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....
🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
📺 Үзэх лист: InvesCore бол Монгол улсаас түүчээлж Төв Азийн зах зээлд гарсан анхдагчуудын нэг бөгөөд ажилтнууддаа олгодог мэргэжлийн өсөлт, дотоод соёл, боломжуудаараа бусдаас онцгойрсон ажил олгогч юм. Инвескор Санхүүгийн Групптэй нэг өдөр ажиллаж үзэхийг хүсвэл ЭНД дарж үзээрэй.
📚 Унших лист: Hey HR! И-мэйл товхимол- Манай Даргаасаа нуу товхимлын ирсэн саналд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, тренд, шинэ соргог мэдээлэл уншмаар байна гэсэн саналууд ирсэн. Бид Hey HR! Товхимлоороо энэ мэдээллүүдийг хүргэдэг учраас хэрвээ та долоо хоног бүр унших хүсэлтэй бол ЭНД дарж subscribe хийгээрэй.
🎧 Сонсох лист: “UNTIE” подкастд “INJ STUDIO"-н үүсгэн байгуулагч, стилист Ч.Ган-Инж оролцлоо. Түүнтэй зангиагүй ярилцсан энэхүү ярилцлагаас маш их урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.