Даргаасаа нуу №1

Presented by Worki.mn

Morning! Даргаасаа нууж уншдаг цахим шуудангийн маань хамгийн анхны дугаар өнөөдөр хүрч байна. Сар бүр биднээс и-мэйл хүлээн авахдаа хамгийн чухал нь Даргаасаа нууж уншаарай 😎 

CARE-ЛИЙ 

Хэрвээ та өвдөөд, чөлөө авахдаа хүртэл санаа зовж, сэтгэл түгшсэн мэдрэмж төрдөг бол таны ажлын орчин таны сэтгэл зүйд хэдийн сөргөөр нөлөөлөөд эхэлсэн болохыг илтгэж байж болох юм.  

ОДООХОНДОО НУУЦЛАЯ 

🔎ОНЦГОЙ түүх хайж байна 

💌 ЭНД дарж өөрийн Ажилтай холбоотой сонирхолтой, хөгжилтэй түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд сонирхолтой хэлбэрээр нийтлэх болно. 

ЗӨВ-ЛӨЕ 

Яг одоо стрессдээд байгаа бол

  • Өөрийнхөө төсөөлөлд өөрийнхөө “хамгийн их байхыг хүсдэг газар”-аа төсөөлөөрэй. Жишээ нь “далайн эрэг” гэж төсөөлсөн бол чихэвчээр далайн давлагаа сонсоорой. 

  • Бясалгал хийгээрэй. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдалд шаналахгүй байх, ирээдүйд болох зүйлд санаа зовохгүй, одоо байгаа бүхэндээ талархахад тань туслах болно. 

  • Хаа нэг газар хүрэхээр алхаж яваа бол алхаад яваарай. Очих газраа хурдан хүрэхдээ яарах биш, дуртай хөгжмөө сонсоод, замдаа тааралдах зүйлсийг, цаг агаарыг, хүмүүсийн царайг ажиглаад алхаарай. 

  • Хэн нэгнийг тэврээрэй. Тэврэлт таны окситоцин дааврыг ялгаруулж, стрессийг хурдан хугацаанд бууруулахад туслах болно. 

  • Хамгийн сүүлд нь, зураг зурах, мантра будах гээд юу ч байж болно. Бясалгалын нэг хэлбэр бөгөөд геометрийн дүрсүүд будах нь стресс бууруулахад хамгийн үр дүнтэй аргуудын нэгээр шалгараад байгаа билээ.  

Ер нь л стрессдээд байгаа бол 

  • Стрессдэж байна гээд сахар, чихэрлэг зүйлс хэрэглэх нь богино хугацаанд эрч хүчтэй болсон мэт мэдрэмж өгч болох ч цусан дахь сахрын хэмжээ унасны дараа өмнөхөөсөө ч илүү стресс нэмэгддэг тул хооллолтдоо анхаараарай. 

  • Ажил амьдралын тэнцвэр алдагдаж, өөртөө цаг зарцуулж чадахгүй байгаа бол  өөрийгөө цэцэрлэгт хүрээлэнгээр төсөөлж, өөрийгөө услаарай. 

  • Үргэлж өөрийгөө чадахгүй байна, би л болохгүй байна гэж шүүмжлэхийн оронд өөрийнхөө хийж чаддаг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, өөртөө талархаарай. Өдөр бүр унтахынхаа өмнө тухайн өдөрт болсон сайхан зүйлсэд төвлөрч, талархлаа тэмдэглэх зэргээр ямар ч аргаар хэрэгжүүлж болох нь 😊  

  • Ихэнхдээ стрессдэж байгаа үеүдээ анзаараад үзвэл биеийн ачаалал буурах үед тохиолддог гэнэ. Тогтмол биеэ ачааллуулах дасгал хөдөлгөөн хийснээр стрессдэхгүйн дээр сэтгэл зүйн эрүүл мэнд ч сайжирдаг. 

Мэдээж хүн бүрд стресст өртөх шалтгаан харилцан адилгүй ч урт хугацаанд үргэлжилснээр таныг сэтгэл гутрал, сэтгэл зүйн сөрөг байдалд аваачих тул энэ тохиолдолд мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авах нь чухал шүү.  

КАЛЕНДАРАА БУДААРАЙ 

САНАЛ БОЛ-ГОЁ 

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд 

Бизнес хөгжлийн менежер (Цалин: 3,500,000₮ - 4,000,000₮)

Программ хангамжийн инженер (Цалин: 2,000,000₮ - 4,000,000₮)

Төгсөгч бэлтгэх хөтөлбөр (Цалин: 2.500.000 ₮ - 3.000.000₮)

Оффис ажилтан (Хамгийн багадаа 1.300.000₮)

Нарийн бичгийн дарга (Цалин: 2,600,000₮ - 3,000,000₮)

✍️ CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.

МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ.... 

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай. 

Ирэх жил карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.  

📚 Унших лист: "Lean In: Women, Work, and the Will to Lead" Фэйсбүүк (хуучнаар)-н гүйцэтгэх захирал Шерил Сандберг бичсэн бөгөөд ажлын байран дээр тулгардаг бэрхшээлүүдийг даван туулан өөртөө итгэлтэй хүчирхэг БИ-г бүтээх тухай болон карьераа ахиулах, амжилтад хүрэх стратегийн талаар гардаг. 

📺 Үзэх лист: The Pursuit Of Happiness Энэхүү кинонд Уилл Смит тоглосон бөгөөд Крис Гарднер гэх орон гэргүй эрийн амжилттай брокер болсон тухай бодит түүхээс сэдэвлэсэн юм. Энэ бол шийдэмгий байдал, тэсвэр тэвчээр, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх урам зориг авч болох бүх цаг үеийн шилдэг кино билээ. 

🎧 Сонсох лист: The Tim Ferriss Show Энэхүү подкаст нь дэлхийн хэмжээний жүжигчид, бизнес эрхлэгчид зэрэг төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагууд байх бөгөөд амжилттай яваа хүмүүсийн ажил мэргэжил, хувийн амьдралдаа амжилт гаргахын тулд бүтээсэн зуршил, стратеги, арга замуудын талаар үнэ цэнтэй ойлголтыг олж авах боломжтой. 

ТАНЫ НЭГ CLICK Ч ҮНЭ ЦЭНТЭЙ 

Танд цахим шуудангийн эхний дугаар таалагдсан уу?

Login or Subscribe to participate in polls.

Бид хэрхэн сайжруулах вэ? 
 
💌 Танд ямар нэг санал хүсэлт, шинэ санаа байвал шууд энэ и-мэйл рүү “reply” хийгээрэй!